Тахарын ерөнхий газар шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангана


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах”, “Шүүгч, түүнд хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах” зэрэг журмууд гаргажээ.
 

Тус журмаар шүүхийн байгууллагын аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан яллагдагчдыг эрэн сурвалжлах, баривчлах зэрэг ажиллагааг зохицуулах юм.

Өмнө нь дээрх асуудлуудлыг Цагдаагийн ерөнхий газрын хүрээнд зохицуулж байсан бол тус журам батлагдсанаар Тахарын ерөнхий газар хариуцах болсон байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.