Б.Одончимэг алтан медаль хүртлээ
И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын ХХҮII дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, аваргууд тодорлоо.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэй 75 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Одончимэг аваргын алтан медалийг хүртлээ. Түүний хувьд финалд дэвжээний эзэн орны бөх Елена Перепёлкинаг ялан түрүүллээ.

Энэ жинд нийт 10 бөх барилдсанаас Б.Одончимэг эхний тойрогт хийлж, шөвгийн наймд ОХУ-ын Алёна Афанасьеваг (9:6), хагас шигшээд Японы Кудо Кайоког (5:3) ялан финалд шалгарсан юм. Манай бөх аваргын төлөө эзэн орны бөхтэй барилдсан ч олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө яллаа. Энэ жингийн хүрэл медалийг Гавьяат тамирчин О.Бурмаа хүртсэн юм. Мөн эмэгтэй 48 кг-ын жинд Э.Нарангэрэл хүрэл медаль хүртлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eertee itgeltei bysgyi bna! 2018-09-26 08:39:22
    Bayar hyrgye!beh hyn altiig l abah yostoi!!!yyrgeen 100 hybi byelyyllee!!saihaan?....
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Manai emegteichyyd olimpoos abraga terne 2016-02-01 15:32:50
    Manai emegteichyyd ynenhyy baharhaltai saihan barildah yum aa!!emegteichyyd agyy bna?....Eeregteichyyd zalhyy byeen hegjyyleh saardlagatai bilee!
    93.26.128.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-01 02:57:43
    Орост очоод 3 орос ялна гэдэг чинь дэлхийд нэгд байгаагийн илрэл, манай хүүхнүүд бахадмаар шүү
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • самбуу 2016-01-31 14:32:05
    Баяр хүргэе, Манай гоо сайханы салонууд энэ охидуудын батга -ыг арилгаж өгмөөр юмаа
    103.26.193.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Ок!!! 2016-01-31 07:39:06
    Ерөөс монгол хүүхнүүд мундаг шүү дээ!!! Харин эрчүүд нь залхуу, хариуцлагагүй !!!
    103.26.194.117
    Мэдэгдсэн Хариулах
  • даваа 2016-01-31 04:59:18
    Баяр хүргэе. Монголын охидууд олимпоос медал авч ард түмнээ баярлуулах бүрэн боломжтой юм байна.
    49.0.160.199
    Мэдэгдсэн Хариулах