Нийслэлийн "Цасны баяр" болж байна
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр "Цасны баяр" зохион байгуулдаг болсон. Тэгэл энэ жилийн  “Эрүүл агаар – Рио -2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр Хандгайтын “Янзага” зусланд өнөөдөр эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир - Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн ИТХ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харъяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцоно. Цасны баяраар “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвүүдээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан болно.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/34 дүгээр захирамжаар баярын өмнөх амралтын өдрүүдэд 10:00–20:00 цагт автомашины сүүлийн оронгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхтэй холбогдуулан энэхүү арга хэмжээний үеэр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл явах тул нийслэлийн иргэдийг цасны баярын арга хэмжээнд оролцохдоо нийтийн унаа захиалж хамт олноо идэвхитэй оролцуулахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас уриалж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.