Швед дүрвэгсдийг албадан гаргана
Шведийн эрх баригчид 80 мянга хүртэлх дүрвэгчийг улсаасаа албадан гаргахаар болжээ.

Учир нь өнгөрөгч оны байдлаар Шведэд очиж дүрвэгчийн статус олгохыг хүссэн 60-80 мянган хүн тус улсаас хөөгдөхөөр болсон аж. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Андерс Игеман мэдэгдсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ “Одоогоор бид 60 мянган хүнийг улсаасаа албадан гаргах асуудлыг хэлэлцэж байгаа ч, тоо нь 80 мянган хүртлээ өсч магадгүй” хэмээжээ. Эдгээр хүмүүст дүрвэгчийн статус олгох тухай хүсэлтийг Шведийн холбогдох байгууллагууд хүлээн аваагүй, татгалзсан учир  нутаг буцаахаар болсон байна.  80 мянга хүртэлх тооны хүмүүсийг хэрхэн нутгаасаа гаргах нь олны анхаарлыг хамгийн их татаж буй.

Харин үүний тулд албаныхан нисэх онгоц ашиглахаар шийдвэрлэсэн бөгөөд асар их тооны дүрвэгч байгаа учир тусгай зориулалтын онгоцыг хэрэглэх юм байна.  Гэхдээ эдгээр хүмүүсийг бүгдийг нь нутгаасаа хөөж гаргахад нэлээд хэдэн жилийн хугацаа зарцуулагдах нь тодорхой байгаа юм. Швед 9.8 сая хүн амтай. Европын холбооны улс дундаа хүн амын тоотой нь харьцуулахад хамгийн олон дүрвэгсэд хүлээн авсан улсын нэг юм. Өнгөрсөн жил гэхэд л 160 гаруй мянган дүрвэгч дүрвэгчийн статус олгох хүсэлтийг гаргасан байдаг. 

Гэвч энэ сарын 4-нөөс эхлэн хилийн хамгаалалтаа чангатгаж, дүрвэгсдийн зураг, биеийн байцаалтыг нь тулгаж, хэн болохыг нь нягтлах ажлуудыг зохион байгуулснаар Шведийн хилийг нэвтрэх дүрвэгсдийн тоо багасчээ.  Өнгөрсөн жилийн хувьд 58800 хүнд дүрвэгчийн статус олгожээ. Ойрхи Дорнод болон Африкийн орнуудаас ирж буй хэдэн мянган дүрвэгсэд нийгмийн хэв журам, улсын аюулгүй байдалд заналхийлнэ гэж Шведийн эрх баригчид үзэж байгаа юм.  Учир нь Шведийн баруун эргийн Молндалд насанд хүрээгүй 14-17 насны хүүхдүүд амьдрах дүрвэгсдийн лагерьт  нэг хүү тус эмэгтэй ажилтныг хутгалж хүнд гэмтээсэн хэрэг саяхан гарчээ.

Энэ хэргээс үүдэн  албаныхан дүрвэгсдийн байгууламжуудын харуул хамгаалалтыг чангатгах болсон байна.  Үүний зэрэгцээ Европын комиссоос Шенгений бүсийг цуцалж, хилийн хяналтыг сэргээх болсныг Грекийн засгийн газраас буруушаажээ. Европын комисс өнгөрсөн онд Грект ирсэн олон мянган дүрвэгчийг Европт тархаан байршуулах амлалт өгснийг Грекийн парламентын төлөөлөгч Ольга Геровасили сануулсан байна. НҮБ-ын мэдээгээр энэ 2016 он гарснаар Грект 46 мянга гаруй дүрвэгч ирсэн бөгөөд ирэх замдаа 170 гаруй хүн амь үрэгджээ. 

Ерөнхийдөө Европын ихэнх улс орнууд дүрвэгсэд хүлээн авах талаар баримтлах бодлого, дүрэм журмаа чангатгаад байгаа. Саяхан гэхэд Дани улс хилээр нэвтэрсэн дүрвэгсдийн тээшийг шалгаж, 10 мянган дани кроноос хэтэрсэн үнийн дүн бүхий эд хэрэглэл бэлэн мөнгийг байр, хоолны зардал болгон хураан авах хуулийн төслийг олонхийн саналаар баталсан юм. Гэвч НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллагууд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Нацист Германы дэглэмийг санагдуулж байна хэмээн шүүмжилж буй.  Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан хүйтэн дайны үед нацист германчууд еврейчүүдийн эд, хэрэглэлийг хураан авдаг байсан гэдэг.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Або 2016-01-30 19:32:58
    Цэвэрлэгч Цэцэгжаргал, өөрийн охин Ариунаагийн хамт гэр хорооллын айлын жорлон ухаж цэвэрлэнэ. Төмөр замын эмлэгийин зүүн талд 55 байр 9тоот. Утас: 9818215
    150.129.140.111
    Мэдэгдсэн Хариулах