Олон удаагийн үйлдэлтэй хулгайн бүлэглэлийг саатууллаа
ЦЕГ-аас хэрэгжүүлж буй  “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний  хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг гэмт этгээдүүдийг баривчлан саатуулаад байна.

Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн 7-р хороо зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н тойргын  орчимд нийтдээ 18 удаагийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшин, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан байжээ. Тиймээс иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-31 13:22:13
    Наадуул чинь 90 нас хүрчихээд золгох гэж ирсэн зочныхоо хармаа ухаад зогсох нүдний булайнууд .
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах