“Нууц товчооны нууцыг тайлах” хөх цэргүүд аялалд гарна
“Хөх цэрэг”  аялал нь 2004 оноос эхлэн 10 дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний шилдэг аялал юм. Энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар энэ сарын 27-ноос ирэх сарын 06-ны хооронд аялана.

Аялалын багийн бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагчид, олон улсын болон үндэсний сургагч багш нар болон аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж эмч, цагдаа явах юм байна. Түүнчлэн “Нууц товчооны нууцыг тайлах” хөх цэргүүдтэй хамт  дуучин A Cool, Маск продакшины жүжигчин Жавхлан, Гавъяат тамирчин Наранбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригтбаатар нар аяллын турш хүүхдүүдтэй мэдлэг оюунаа хуваалцаж, тэдэнтэй хамт аялах аж. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залууст эх орноо хайрлан, энэрэх үзлийг төлөвшүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй ирээдүйн эздийг бэлдэхэд энэхүү аяллын зорилго оршиж байгаа аж.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.