Оюутны тэтгэлгийн болзлыг 52 мянган оюутан хангажээ
Оюутны үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөгөө хүлээсэн цөөнгүй оюутан байна.Тэгвэл Сургалтын төрийн сангаас 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн судалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд сургуулиудтай хийж дуусгасан байна.

Ингээд Сангийн яаманд бүх холбогдох материал албан бичгээ хүргүүлжээ. Харин одоо Сангийн яамны санхүүжилтийг  хүлээж байгаа бөгөөд санхүүжилт хийгдсэн өдөртөө арилжааны банкууд руу шилжүүлж олголт хийгдэх юм байна.Тиймээс Сангийн яамнаас хэзээ санхүүжилт хийхийг хүлээх хэрэгтэй гэдгийг хариуцсан албан тушаалтнууд хэллээ.

Дашрамд дурдахад, 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12  дугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг нийт  52 мянга гаруй оюутан хангасан бөгөөд үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулагдах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.