Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Иргэн Б.Цогтгэрэл буюу "Шилэн" Цогоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн билээ.

Тэрбээр Хөгжлийн банкны Шилэн дансан дахь доорх гүйлгээнүүдээс дараах гүйлгээ асуудалтай байж магадгүй хэмээн шалгуулах хүсэлт гаргасан юм. Тодруулбал, 

- 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6 сая төгрөг,

- 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50 сая 956 мянга 102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр,

- 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55 сая 711 мянга 880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь,

- 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1 тэрбум 140 сая 199 мянга 677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт, 

- 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюутолгой" 192 сая 591 мянган төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ,

- 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18сая 200 мянган төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр,

- 2015-04-03-ны  өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680 сая 496 мянга 386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр,

- 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д  1тэрбум 134 сая 371 мянга 250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт,

- 2015-06-11-ний өдрийн  Монголбанк 144 тэрбум 786 сая 809 мянга 891 төгрөгийн Векселийн төлбөр,

- 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1 тэрбум 944 сая 353 мянга 401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги гэх мэт маш олон тоо баримтыг жагсаасан юм.

Тэгвэл иргэн Б.Цогтгэрэлд АТГ-аас хариу ирүүлжээ. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлээд бүх захирлуудад нь эргүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар мэдээллийг Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шилэн Цогоо гэдэг балайд 2016-01-31 02:43:35
    Хэн нэгнийг цагдаагаар шалгуулахад тэр хүн дор хаяж 1 жил зовдог юм. Худлаа таамаглалаар бусдыг хорлож болохгүй. Бусдыг зовоож таваа хангаж болохгүй чамруу ирнэ...
    202.9.41.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv zuv 2016-01-29 14:06:05
    Bolj bolj, muusain luivarchidiig sain shalgaj shoronluu n yawuulah heregtei, Mash ih no garch irne dee, harjil baiya bvgdeeree
    202.9.40.214
    Мэдэгдсэн Хариулах
  • ts JA 2016-01-29 06:53:47
    DUTAGDALIG OLJ HARDAG SAIN ZALUU BOLOLTOI TSaashid ali ch nam hvchin hamaagvi olj harsan dutagdal zorchil bolgontoi adil bair suurinaas temtseereiDEE!!!!!!!!!...
    150.129.141.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-29 06:38:58
    Төр удирдаж байгаа хүмүүс нь Хөгжлийн банктай холбоогүй л юм бол зөрчлийг илрүүлж, шударгаа харуулах л хэрэгтэй ш дээ.
    49.0.136.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-29 05:47:05
    Шилэн Цогоо биш Хүзүүгүй хүн буруутвал буруутна. Цогоо хууль сахиулж л байна.
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2016-01-31 02:46:55
      Шилэн Цогоо гэж байгууллагуудын дансыг харчихаад таамгаар бусдыг шалгуулдаг бол тэр ёстой хогийн зан. Эхлээд байгууллагас нь бичгээр асуу тодрохгүй бол матнабиз...
      202.9.41.121
      Мэдэгдсэн Хариулах
  • батаа 2016-01-29 05:41:14
    Цогоод баяр хүргэе
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2016-01-29 05:06:28
    Шилэн Цогоо -д Бах тав нь ханав уу. Шилэн дансыг хөтөлнө гэдэг нь ажил нэгээр нэмэгдэж байна. Тэр хирээрээ цалин хөлс нь нэмэгдэдэг үү. Чи ч мэдэхгүй мангар даа...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах