Туул голын бургасыг сэргээн тарина
Туул голыг бохирдуулж буй арьс ширний үйлдвэрүүд, хайрга дайрга олборлогч болон барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоож, усаа хамгаалахыг уриалж, Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөнөөс өчигдөр мэдээлэл хийлээ.
 
Уг хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар "Усны бохирдлын түвшинг 1-5 зэрэгт хуваадаг. Нэг нь цэнгэг, хоёрдугаар зэрэг нь хэвийн. Харин гурав нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай бол дөрөвдүгээр зэрэг нь онцгой бохирдолтой. Тавдугаар зэрэг нь онц аюултай түвшин юм. Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд Туул голын бохирдлын түвшинг тогтоож байсан юм. Өдгөө Хан-Уул дүүргийн XII хороо, Шувуунфабрик, Биокомбинат дагуух Туул голын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Тиймээс өнөөдрөөс холбогдох төрийн байгууллагуудад шаардах бичиг хүргүүлэхээр боллоо. Төрийн байгууллагын ажилтнуудтай хамт судалгаа шинжилгээ хийж, голын бохирдлыг багасгахад олон нийтийг хамарсан ажил өрнүүлэх тухай шаардах бичигтээ дурдсан. Мөн олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч төсөл хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Туулын бургасыг сэргээн тарих ажил өрнүүлнэ. Нэг бургас 10 литр усыг хамгаалж, нөөцөлдөг юм” гэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayasgalan 2016-01-29 06:13:21
    Saikhan sanaachlaga baina. Bid sonirhij baina. Yamar utas, esvel mail-eer hudulgiintei holboo barij boloh ve?
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • yy 2016-01-29 04:16:45
    Nomin giinhon River garden gedeg horoolol barih gej Tuuliin burgasiig yostoi hiaruulsan tedniihnaar sain butgas tariul
    103.229.122.234
    Мэдэгдсэн Хариулах