Өрийн удирдлагын хуулийг гурван нөхцөлтэйгээр дэмжинэ гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дахин хэлэлцсэн байна. Ингэхдээ өрийн хэмжээг нэмэхгүй байх, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй байх, одоо хэрэгжиж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзнэ гэсэн гурван нөхцөлтэйгөөр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжинэ гэж саналаа нэгтгэлээ.

Мөн  МАН-ын бүлэг төрийн өмчит үйлдвэр, орон нутгийн авсан өрийг улсын нийт өрд тооцож явах ёстой. Учир нь эдгээр өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төсвөөс эргүүлэн төлнө. Тиймээс орон нутаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын өрийг улсын өрд тооцохгүй гэсэн тодорхойлолтоо өөрчилж хуучнаар нь явуулах ёстой гэж шийдвэрлэв. Ингэснээр улсын өрийг нэмэхгүй, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзсэн тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжин батлахаар болов.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Энэ асуудлыг тал бүрээс нь судлах шаардлагатай гэж үзэн, ажлын хэсэг байгуулахаар болжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.