Японд 1000 инженер бэлдэнэ
Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1000 инженерийг Япон улсад бэлтгэхээр болсон. Энэ төслийн хүрээнд өнөөдөр 94 оюутан, багш судлаачид тус улсад суралцах батламжаа гардлаа. Тэд 20 гаруй мэргэжлээр суралцаж мөн хамтарсан судалгаа хийх юм.

Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа 2014-2023 он хүртэлх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нийт 75 сая долларын өртөгтэй. Энэ төсөл нь Коосэн сургалтын, хос бакалаврын, хамтарсан судалгаа гэсэн үе шаттайгаар хэрэгжих юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Коосэн сургалтын хөтөлбөр буюу хүүхдүүдийг 15 настайгаас нь эхлэн зөвхөн инженер технологийн чиглэлээр олон жил бэлтгэж ажлын талбар дээр гаргаж байсан нь Японы өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг байна.

Батламжаа гардаж авсан дээрх 24 оюутнаас гадна манай улсын 10 гаруй багш, судлаачид Японы эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийхээр болсон. Тухайлбал, Япондоо нэр хүндтэй Рикэн судалгааны төвд монгол эрдэмтэн “Малын тэжээлийн ургамалд ашигтай ген суулгах туршилтыг хийхээр болжээ. Мөн сансрын инженерчлэлийн програм буюу сансраас дэлхийн зургийг хамгийн нягтаршил сайтай авах камер зохион бүтээхэд Монголын эрдэмтэд Японы судлаачидтай хамтарч ажиллахаар боллоо.

Манай улсад 30 мянга гаруй инженерийн хэрэгцээ бий гэсэн судалгааг Японы тал хийсэн байдаг. Энэ орон зайг нөхөхийн тулд өнгөрсөн оноос тус улсад суралцуулахаар 50 гаруй багш, оюутан, судлаачдыг манай улс илгээсэн. Тэд 2-3 жилийн хугацаанд суралцана. Цаашид инженер технологийн чиглэлээр мэргэших сонирхолтой 40-50 оюутныг жил бүр Япон Улс руу илгээнэ. Ингэснээр 2023 он гэхэд 1000 гаруй инженерийг бэлтгэж дуусах юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-02-19 13:19:13
    Нэг иймэрхүү мэдээлэл гаргачихаад бид мэдээллийн хэрэгслээр урьдчилж мэдэгдсэн гэж хэлнэ. Тэгээд ардуур нь дандаа дарга нарын хүүхэд баян хүний хүүхэд явдаг шдэ...
    202.9.41.173
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-04-14 08:45:59
      Чи өөрөө тэтгэлэг судалж, хайхгүй байж донгос за.
      202.21.113.22
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-29 13:40:11
    yamar shalguuraar ouytanuudiig burtgej avch baigaa uym be. ter talaar todorhoi medeelel tavij tuslaach. sonirhoj baigaa ouytanuud zunduu baina
    81.199.118.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-29 03:42:07
    Баяр хүргье
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах