Өрийг хониор тэглэх боломж бий юу
Монгол Улсын эдийн засаг сульдаж, өрөндөө дарлуулсаар энэ онтой золгосон. Ирэх оноос нөгөө алдарт бондуудын өр төлөгдөж эхэлнэ. Энэ өр төлөгдөж эхлэхээр манай эдийн засаг ч хүндхэн байх тухай эдийн засагчид хэлж, анхааруулсаар байна.

Тэгвэл санаанд оромгүй нэгэн өрийн асуудал саяхан босож ирэв. Юу вэ гэхээр ОХУ-ын Төрийн думын санхүүгийн зах зээл хариуцсан байнгын хорооны хурлаар  манай улсын ОХУ-д төлөх ёстой өрийн талаар хэлэлцсэн нь анхаарал таьаж өнгөрсөн өдрүүдийн ярианы сэдэв боллоо. Тодруулбал, депутатууд Монголын Засгийн газрын ОХУ-д төлөх ёстой хугацаа хэтэрсэн нийт 174.2 сая ам.долларын өрийн 97 хувийг  тэглэх хуулийн төслийг  хэлэлцэж, зөвшөөрчээ.

Энэхүү хуулийн төсөл дэмжигдсэнээр  30 өдөрт багтаан Монгол Улс ОХУ-д үлдсэн гурван  хувь буюу 3.8 сая ам.долларыг төлөх ёстой болж байна. Думын энэхүү хэлэлцүүлгийн үеэр Либериал ардчилсан намын дарга Владимир Жириновский нэгэн сонирхолтой санаачилгыг гаргав. Тэрбээр “Монгол Улс бусад бүх оронтой эдийн засгийн харилцаатай байдаг ч, чухам яагаад зөвхөн ОХУ-д өрөө төлөхгүй байгааг ойлгохгүй байна”  хэмээгээд “Монголчууд бартер хийхэд бэлэн байгаа. Тэдэнд 30 сая хонь бий. Харин Байгаль нуурын орчимд манайд ямар ч хонь байхгүй. Өрөндөө хонь авч болно шүү дээ. Мах валют биш гэж үү. Валют авсны оронд мах авч, махаа өөр улсад худалдаж, валют худалдан авч болох биш үү” хэмээжээ.

Тэгэхээр Оросын дум нь  валютгүй энэ улсаас хонь авъя гэж байгаа нь боломжийн санал мэт.

Харин Сангийн дэд сайд Сергей Сторчак өрийн 97 хувийг тэглэнэ гэдгийг онцлон тэмдэглэхийн ялдамд “Энэ валютаар авсан өр гэдгийг санах хэрэгтэй. Тухайн зээлдэгч тал нь хариуцлага хүлээх чадваргүй, ямар ч мөнгөгүй тохиолдолд л ийм замаар асуудлыг шийдэж болох юм. Харин энэ тохиолдолд бид бодит валютаар тохиролцох ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Гэхдээ зарим гишүүд хоёр орны эртний харилцааг бодож, энэ өрийг тэглэх нь зөв гэсэн санал гаргажээ.
Харин ОХУ-д төлөх ёстой их өрийг 2004 онд Монгол Улс бүрэн тэглэсэн хэмээж байсан ч, хоёр хувийг үлдээсэн нь сүүлд ил болсон билээ. Тэгвэл энэ хоёр хувийн өр дээр 174.2 сая ам.долларын бас нэг өр байсан байх нь. Гэхдээ л үүний 97 хувийг тэглэх хуулийн төслийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дагуу ийнхүү ОХУ-ын Төрийн Дум хэлэлцэн баталлаа.  Тиймээс манай улсын Засгийн газар  30 хоногийн дотор үлдсэн 3.8 сая ам.долларын өрөө нэг удаагийн төлбөрөөр төлж барагдуулах л үлдлээ.

Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн эрхмүүд алга байна. Учир нь юуны түрүүнд засгийн тогтвортой байдлыг хангахад анхаарал чиглэгдсэн байгаа болохоор тэр биз ээ.

Хэрэв Орос манайхаас их өрөндөө хонь авна гэвэл манайд тийм их хонь бий бил үү. Энэ асуудалд Монголчууд тун эмзэг хандаж байна. Хамгийн сүүлийн мал тооллогоор манай улсын 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхийн хотонд нийт 56.2 сая мал өвөлжиж байна гэсэн дүнг гаргасан. Тэгэхээр Оросын хэлдгээр үүний 30 сая нь хонь гэж тооцвол энэ өрийг хониор тэглэх боломж бий. Иргэдийн хийсэн тооцооллоор, нэг хонийг 65 ам доллараар тооцвол 6000 хонь өгөөд л энэ тоо тэгдэгдэх нь. 

Гэхдээ төрмйн өмчид энэ тооны хонь бий юу. Энэ тооны хонь улсын өмч бус хувь иргэн малчдынх. Тэд эзэд нь. Тэгэхээр төр малчин хоёр учраа олж байж тэр олон хонийг өрний төлөөс болгох ёстой. Гэхдээ манай улсад 1000 хоньтой малчин олон. Тэгэхээр зургаан мянгат малчин нийлээд бүх хонио өгнө гэвэл энэ асуудал амархан шийдэгдэж болохоор. Гэхдээ  насаараа өсгөсөн малаа төрдөө зүгээр л май гээд өгдөг малчин өнөөдөр нэг ч байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг төр болоод малчид хоорондоо тохиролцохоос өөр аргагүй. Энэ зүгээр л гаргалгаа гэдгийг хэлье. 

Одоогоор энэ өрийг хониор төлөх үү, валютаар төлөх үү гэдэг тодорхойгүй шүү. Ер нь бол Орос улс 3,8 сая ам долларын өрөө валютаар авна хэмээж байгаа. Тэгэхээр манай улс нөгөө бондуудынхаа өрийн хажуугаар оросын өрийг төлөх асуудалд одооноос санаагаа чилээх хэрэгтэй болж байна.

Дашрамд дуулгахад, өмнө нь ОХУ-ын Засгийн газар  Укбекистаны үндэсний 865 сая ам.долларын өрийг тэглэж, Кубын өрийн 90 хувийг цайруулах амлалтыг ч өгч байжээ.
Г.Аянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-01-30 00:24:56
    Ene odoo yu bolood bainaa.Hedhen jiliin umnu l. Orsiin Urnuus sallaa urgui bolloo Enhbayr Enhbold nar urgui bolgoloo geed l huduu. Hotgui bayrlaad baisan...
    202.9.41.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагаан сар 2016-01-29 16:55:02
    Цагаан сараар ганц жил бүгд ууцгүй өнжөөд л өргүй болчих юм бна
    202.9.40.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2016-01-29 16:25:41
    6000 bish 60000 honi uguh yum bna
    202.21.106.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-29 15:30:45
    Malchdaasa malign awah mongogvi bhda
    27.123.214.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-29 14:08:57
    Нэг хонийг хуучин шигээ үнэгүйдүүлж 1 шилжих рубьлээр авья гэвэл яах уу?
    202.21.106.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрүүл монгол 2016-01-29 09:47:58
    Хөөе доромжилоод байгаан биш үү. Ингэтлээ сэтгэхүй доройтох гэж дээ
    202.9.40.234
    Мэдэгдсэн Хариулах
  • 11 2016-01-29 09:31:29
    er ni malchidaas maliig hudaldaj avaad orosuudad ugvul ene ih mungu dotooddoo uldene sh dee. Zasgiin gazar sain menejment hiij malchidtai tohiroltsoj chadval......
    202.131.226.162
    Мэдэгдсэн Хариулах
  • sh.d 2016-01-29 08:43:58
    saihan l sanal baina sh dee. hurdan malchiddaa handah heregtei baihaa
    27.123.213.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Авлагатай гарах ёстой!!!! 2016-01-29 05:35:07
    Нарийн яривал манайх нутаг дээрээ СССР-ийн 100 гаруй мянган цэргийг олон 10 жилийн турш байрлуулж, газар нутаг, байгаль орчноо сүйтгүүлсний нөхвөр тооцох ёстой ...
    122.201.21.198
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2016-01-29 04:40:37
    Mah avah sonirhol toi baigaa deer ni bushuuhan honio og. Neg honiig 50$-ar bodood 80000 honi ogchihvol malchdad ch bas ashigtai.
    59.153.113.233
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-01-29 08:01:23
      zuv shu damjij bna
      103.229.122.54
      Мэдэгдсэн Хариулах