АН-ынхан анх удаа нам шиг нэгдэж, Ерөнхий сайдаа авч үлдлээ
УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй  гишүүдийн өргөн барьсан Засгийн газрыг огцруулах төслийг өчигдөр  байнгын хороо болон, чуулганы хуралдаанаар цаг сунган хэлэлцлээ. Өчигдөр 16:30 цагт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал нэлээд сунжирч орой 19:00 цагийн үед өндөрлөсөн. 

Байнгын хороогоор Засгийн газрын тэргүүнийг огцруулахыг есөн гишүүн дэмжиж, 10 гишүүн эсрэг кноп дарснаар дэмжлэг авч чадсангүй. Байнгын хороон дээр ерөнхий сайдыг огцруулахаар Су.Батболд, Сү.Батболд, Ц.Дашдорж, Л.Лүндээжанцан, О.Содбилэг, Г.Уянга, Л.Цог, М.Энхболд, Н.Энхболд нарын гишүүд кноп дарсан. Харин эсрэгээрээ Н.Алтанхуяг, А.Бакей, Н.Батбаяр, Г.Батхүү, М.Батчимэг, С.Баярцогт, Р.Гончигдорж, С. Дэмбэрэл, Ч.Сайханбилэг Х.Тэмүүжин нарын гишүүд огцруулахын эсрэг кноп дарлаа. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжлэг авч чадаагүй Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн. 

Энэ удаагийн УИХ-ын танхим бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр анх удаа хуралдаж, Ерөнхий сайдыг түшиж үлдэх үү, түлхэж унагах уу гэдгийг орой 19:30 цагийн үед хэлэлцэж эхэлсэн юм. Өчигдрийн хуралдаанд Х.Баттулга, Х.Болорчулуун нарын гишүүд ирээгүй бөгөөд 74 гишүүн чуулганы танхимд ирсэн байлаа. 



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, М.Энхболд, А.Бакей, С.Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, О.Содбилэг, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Н.Энхболд, Л.Болд, Ч.Улаан, Д.Хаянхярваа, Сү.Батболд, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Б.Гарамгайбаатар, Р.Бурмаа, Г.Баярсайхан, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Д.Арвин, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Оюу толгойгоос Монгол Улс 2030 он хүртэл ногдол ашиг авахгүй боллоо гэж байгаа нь үнэн үү хэмээн лавлаж байлаа. Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнгөрсөн оны 5 дугаар сард гарын үсэг зурсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгасанаар Монголын талд ирэх өгөөж нь 47 тэрбум ам.доллар гэж тооцсон аж. Ингэхдээ зэсийн үнийг зах зээлийн хамгийн багаар бодоход ийм тоо гарч байгаа бөгөөд зэсийн баяжмалд агуулагдаж буй алт, мөнгөний хэмжээг нэмж тооцоогүй гаргасан тооцоо хэмээн тодотгосон.

УИХ-ын гишүүн А.Бакей, Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргахдаа үндэслэлд хариуцлагатай хандах ёстой атал хөнгөн гоомой ханджээ хэмээн хэлсэн. Тэрбээр, хэт улстөржилт бизнесийн замналд саад болдог. Асуудалд ийм байдлаар хандвал, Оюу толгойг зогсоовол улс орны эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлнэ, ард түмэн хохирно. Бид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг, улс төрийн тогтвортой байдлыг нүд цавчилгүй харж суугаа. Сонгуульд хэн ч ялж болно. Харин эх орноо л бодоцгооё гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Оюу толгойн орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан таван жилийн хугацаанд жилд 6500-аас 10000 хүн ажиллаж ирсний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж байна гээд одоогийн байдлаар манай улсад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаагаас улсын төсөвт 1.3 тэрбум, дотоодын аж ахуй нэгжүүдээс 4.0 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн нь Монгол Улсын эдийн засгийг гурав дахин томроход голлох үүргийг гүйцэтгэсэн гэж хэлж байлаа.

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Тэрбээр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн хэмээн хэлсэн юм.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон байр сууриа илэрхийлсэн.



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Албан тушаалтнаас хариуцлага асуух ёстой. Гэхдээ иж бүрэн байх ёстой. Өнөөдөр гишүүдийн ирц сайн байгаа энэ үед би өөрийн санаагаа товч хэлье. Цаашид ийм асуудлыг хэлэлцэх гэж буй бол Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болох нь зүйтэй. Өмнөх Ерөнхий сайдаа унагаад дараагийнхыг хайдагаа зогсооё. Сууж байгаа модоо тайрахын оронд түүнийгээ ургуулдаг больё. Үүнийг бүтээлчээр хариуцлага тооцох гэж хэлдэг. Гишүүд нэгдэн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах санал тавьж байгаа бол дараагийн Ерөнхий сайдын нэрийг мөн оруулах ёстой. Аливаа асуудлыг шийдэхдээ муу жишгийг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг дэвшил гэдэг. Одоо энэ дэвшлийг бид хийх цаг болжээ” хэмээсэн юм.

Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ.

Харин яг санал хураах мөчид Х.Болорчулуун, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гурван гишүүн байхгүй байсан юм. Х.Болорчулуун гишүүний хувьд УИХ-ын даргаас чөлөө аван Бээжин хот руу ажлаар явсан билээ. Харин Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар чуулганы хуралдаанд суусан хэдий ч яг санал хураах мөчид картаа сугалж аван гарч одсон бол Х.Баттулга гишүүн чуулганы хуралдаанд суугаагүй ч  санал хураах мөчид танхимд ирж, саналаа өгсөн юм. 

Ийнхүү  засгийн эрхэнд гарахаараа өөр хоорондоо тэмцэлдэж, дотроосоо Засгийн газраа унагадаг  АН-ынхан энэ удаад Шийдлийн засгийн газрын тэргүүнээ   нам шиг нэгдэж авч үлдлээ. 

Дашрамд дуулгахад өмнөх Шинэчлэлийн засгийн газрыг огцруулах хуралдаанд эцсийн мөчид АН-ын гишүүд өөрсдөө урваж, эсрэг кноп дарснаар Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч байсан билээ.

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • рио 2016-01-29 10:34:18
    дээр үед зөвлөлтийн бууны нохдууд монголыг цөмөлдөг байсан бол ээлжит цөмлөлт нь монголоос бусад бүх амьтад .Бид ч хадны завсар найдвартай хавчуулагджээ
    202.126.91.98
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-01-29 08:17:06
    АН-д сонгогч би дахин санал өгнө. АН засгийн газраа унагасан бол АХ-аас үүрд нүүр буруулах байлаа.
    202.9.41.183
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-29 07:40:31
    АН-ын лай ланчиг нь энэ тэнэг Сайханбилэгээр дуусах болтугай. АН-ыг дахин бүү сонгоорой Хүмүүсээ
    103.23.51.5
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгүүлч 2016-01-29 05:54:54
    энэ ер-хий сайдыг унагах л байсан юм бол өмнөх Алтанхуягаа л авч үлдэх байсан юм. ЕР НЬ СОНГОСОН ХҮНЭЭРЭЭ АЖЛЫГ НЬ ЗААВАЛ ДУУСТАЛ ХИЙЛГЭЖ БАЙМААР БАЙНА.
    202.9.40.222
    Мэдэгдсэн Хариулах
  • zonin 2016-01-29 04:38:50
    man ch yavahaa bailaa hoorhii baij baigaag ni
    119.40.98.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-29 04:30:10
    Evtei baival AN dutuugaa duurgeed uavakh chadvartai l um.
    113.118.246.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-01-29 03:18:25
    Сайн байна. Өмнөх алдааг давтаагүйд баяр хүргэе. Олгой хагаравч тогоон дотроо.... гэдэг зүйр үг юутай үнэн үг билээ. Та нар сайн байж чадлаа.
    43.228.130.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-29 03:16:52
    Болж л дээ. Тэхдээ үүгээр Энхболд Сайханбилэгт их том сануулга өгч айлгах тактикийг хэрэгжүүлэв.
    202.21.106.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Bata  2016-01-29 03:14:36
    Battulga Gansuh nariin hergiig heregsehgui bolgono , Batzayag sulluulna gej guisan gedeg unen uu
    162.207.82.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Muugii 2016-01-29 02:27:34
    Ogtsullah alban tushaaliin holio solio bolohoor aimaar ene gishuud idehtei irst sain bn. ajil hiij huuli heleltseh bolohoor huraldaa suuh hun olodhgui.
    202.21.125.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-29 00:58:57
    АН шившигтэй байлаа. Ерөнхий сайд эх орон, ард түмний эсрэг ажиллаж болно гэдгийг тунхаглав.
    122.201.24.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-29 00:57:32
    Монгол хүний уужуу ухаан л авч үлдсэн, ард түмнийхээ нэрийн ч их барих юм, энэ байдлаараа ард түмнийхээ төлөө засгийн газар цаашид их байгаасаа.АН-д амжилт.
    183.177.109.37
    Мэдэгдсэн Хариулах
  • аиахриарт 2016-01-29 00:45:14
    АН АРД ТҮМЭН ИХ ЮМ ХАРДАГ БОЛСОН.БАЯР ХҮГЭЕ
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2016-01-29 00:35:20
    Та нарт баяр хүргэе. Дандаа ийм байдаг бол сайханаа
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах