Манай улс эрх чөлөөний индексээр гуравдугаарт бичигджээ
“Freedom House” байгууллага “Дэлхийн нийтийн эрх чөлөө” тайлангаа олон улсад танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Энэхүү тайланд дэлхийн 195 орныг хамруулсан байна. Дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улсыг хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төр, сонгууль, хууль эрх зүйн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж тодруулдаг бөгөөд эрх чөлөөний индексийг 0-100 оноогоор дүгнэдэг билээ.

Энэхүү тайланд дурдсанаар, Монгол Улс 86 оноо авч, Ази-Номхон далайн бүс нутагтаа гуравдугаар байрт бичигдсэн талаар “www.freedomhouse.org” сайтад мэдээлжээ. “Монгол Улс сүүлийн таван жил тогтмол байр урагшилж, Азийн хамгийн нээлттэй, ардчилсан улсын нэг болсон” хэмээн уг тайланд дурьджээ. Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн нээлттэй эрх чөлөөтэй улсаар 93 оноогоор Япон улс тэргүүлж, 87 оноогоор Тайвань удаалсан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-29 02:55:31
    Америкаас гаргасан судалгаа байх даа...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах