Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор боллоо.Хэрвээ таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол Хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах бөгөөд та банк эсвэл төрийн аль нэг байгууллагад хандах шаардлагагүй.

Харин хүүхэд тань 2013 оны 11 сараас хойш төрсөн бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахаар ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ,өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч ирнэ.

Танай өрх амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагүй бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан маягтын дагуу өргөдөл бөглөх шаардлагатай.

Халамжийн ажилтан таны гэрт очин асуулгын хуудас бөглүүлснээр өрхийн амьжиргааны түвшин тогтоогдох юм.Мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож Хүүхдийн мөнгө олгох тул нэг сардаа багтаан сум, хорооны халамжийн ажилтанд хандах юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • отгонбаяр  2017-05-01 12:31:18
    2017Оны 4сард явсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанаар 2016оны 7сард хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүд судалгаанд хамрагдсан мөнгө авна биздээ
    202.70.46.233
    Мэдэгдсэн Хариулах
  • buren 2016-01-28 03:42:46
    sand bgaa uguigee yaj medeh yum be internet ashiglaad ingeed uz geed bicheechee
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах