Нийслэлийн удирдлагууд нийгмийн эмзэг давхаргынхныг гудамжинд нь гарга гэжээ
Монгол хүний үнэлэмжийг хамгийн түрүүнд тавьдаг хүн өнөөгийн нийгэмд тийм ч олон  тааралдахгүй л болов уу. Тэр дундаа орон гэргүй тэнэмэл гэх тодотголтой тэдгээр иргэдийг нийгэмшүүлэхийн төлөө амьдралаа зориулж явах зоригтон бүр ч олдохгүй биз ээ. Тэгвэл бидний дунд тийм нэгэн хүн өнөөдөр буруу зуршлаасаа болоод нийгмийн ёроол руу халтирч орсон ч эргээд засрахаар зүтгэж яваа хүмүүсийг өөрийн төрсөн үр хүүхэд, ах дүү мэт хайрлан, халамжилж яваагийнхаа төлөө элдвээр хэлүүлэн, ад шоо үзэгдэн амьдарч байна.

Нийслэлийн БЗД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг өвлийн тэсгим хүйтэн жаварт эрж хайн очин тус төвийн тэргүүн Г.Загдаатай уулзлаа. Тэрбээр бие нь жаахан тааруу байгаа  хэдий ч биднийг орноосоо босож, инээмсэглэсээр угтсан юм. Ингээд ярилцлагын эхэнд мэнд мэдэн, ах нь арга ядаад л сууж байна. Биднийг зорьж ирж, туслая гэсэн хүмүүс олон л байна. Хэвлэл мэдээллийнхэн ч бас их ирэх юм. Гэхдээ гаргаж байгаа нь цөөн юмаа. Саяхан “Босоо хөх Монгол”-ын залуус ч ирж яаж туслах уу, дэмжих үү л гэж байна. Ингэхээр улс төржөөд байх юм. Ах нь бол үүнийг улс төржүүлмээргүй байна. Тиймээс нэг их нийлж тэмцэх талаар бодсонгүй хэмээн ярьснаар бидний өнөөдрийн сурвалжилга эхэллээ. 

Тус төвд өнөөдрийн байдлаар 0-70 насны хоорондох 132 хүн амьдарч байгаа бөгөөд тэдний дунд бүтэн өнчин,  хүчирхийлэлд өртөн гэр орноосоо дайжсан, мөн өөрийн эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүүхдүүд ч байгаа аж. Түүнчлэн томчуудын тухайд архины хэт хамааралтайгаасаа болж амьдралдаа алдан гудамжинд гарсан, гэр бүлийнхнээсээ холбоогоо тасалсан, мөн буруу зүйл хийж өргөст торны цаана сууж байсан хэдий ч эргээд засрахаар хичээнгүйлэн амьдарч буй тийм л хүмүүс амьдардаг аж.

“Зөв амьдрах ухаан” ТББ-аас нийслэлийн орон гэргүй тэнэмэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2006 оноос хойш үйлчилж ирсэн бие даасан төрийн бус байгууллага. Өдгөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалалтай бөгөөд хашаандаа хувийн цэцэрлэг байгуулсан, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, хувийн жижиг компани ажиллуулж, ажилгүй иргэдийн ажлын байраар хангадаг юм. Ингэхдээ 200-400 мянган төгрөгийн цалинг өгдөг юм байна. Тус төвийн тэргүүнийг Г.Загдаа гэдэг бөгөөд тэрбээр эхнэрийнхээ хамт өнөөдөр 21 өрхийн 73 иргэн, 60 хүүхдийг хооллож ундалж, өмсөх хувцсыг нь олж, ажлын байраар хангаж, мөн хорихоос суллагдсан иргэдийг нийгэмшүүлж, ажилтай орлоготой болгох хүмүүнлэгийн ажлыг хийж байна.

Харин 2013 онд Нийслэлийн удирдлагууд албан ёсоор санал тавьж орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажилд хамтран ажиллая хэмээгээд жил бүр тухайн иргэдийн хоолны мөнгийг нэг хүний 12 мянган төгрөгөөр тооцож олгохоор болжээ. Энэ дагуу жилийн 162 сая төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулжээ. Гэвч уг мөнгө нь сүүлдээ нэг хүний 9000 төгрөг болон хувирчээ. Харин 2015 оны гуравдугаар сараас хойш дээрх мөнгөө огт өгөхөө больсон байна.Ингээд  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа  гэрээний дагуу нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас мөнгөө нэхэж эхлэхэд тэн ондоо зүйл ярьж эхэлжээ. Тодруулбал нийслэлийн удирдлагууд эдгээр орон гэргүй тэнэмэл иргэдийг нийслэлийн харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд шилжүүлнэ, ингэхдээ зөвхөн том хүмүүсийг нь авна. Харин хүүхдүүдийг гудамжинд гарга хэмээн хэлэх болжээ. 
 
Үүнд эмзэглэсэн дээрх төвийн тэргүүн Г.Загдаа “Элэг бүтэн өсч байгаа хүүхдүүдийг эрх мэдэлтнүүд нийгмээс нь гадуурхаж, гудамжинд гаргаж хая гэж байна. Яалаа гэж ээж ааваас нь салгах юм бэ. Тэгээд ч манай төвд гэр бүлээрээ амьдардаг хэд хэдэн өрх бий. Тэднийг шууд л салгана гэдэг чинь байж боломгүй зүйл. Хэдийгээр алдсан ч гэсэн эдгээр хүмүүст эргээд нийгэмших, хүүхдүүдэд харин эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрах эрх бий хэмээн хэлсэн юм. 

Нээрээ ч түүний хэлснээр БЗД-т байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаанд өнөөдрийн байдлаар 24 гэр бариастай бөгөөд тэнд хэд хэдэн гэр бүлүүд халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдарч байлаа. Түүнчлэн гэр бүлгүй нэгэн нь  бас л нэгэн гэр бүл найз болон тав, зургаагаараа нэг гэрт амьдарч байсан юм. Тэдний гэрээр орж сонирхоход айл гэрт байж болох бүхэн байсан  бөгөөд тохь тухтайг энд хэлэхийн аргагүй байлаа. 

Харин ингэж амьдарч байгаа иргэдийг салгаж өөр төвөд шилжүүлснээр энэ хүмүүсийг эргээд буруу зам руу оруулах эхлэл  тавигддаг гэдгийг Загдаа гуай учирлаж байсан юм. Учир нь барилгын компаниудад ажилд оруулаад тогтвор суурьшилтай ажиллуулаад, тусд нь гэр орон өгөөд гаргаад явуулахаар эргээд жилийн дараа траншейнаас хүмүүсээ түүж авдаг хэмээн тэрбээр ярилаа. Нэгэнт алдсан хүмүүсийг хажуудаа байлгаж харж хандахгүй бол нийгэм рүү тавихаар эргээд хальтирчих гээд байдаг юм хэмээн ярих түүний сэтгэлээс Монгол хүн Монгол хүнээ хайрлах, хувь хүний үнэлэмж ямар уужим болохыг харж болохоор. 

Манай сурвалжлах багийнхан тус төвөөр зочлох үеэрээ мөн иргэдийн хийж буй үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд паркетан шал, сийлбэртэй хаалга, авдар,Монгол гэрийн тулга, гээд нэлээд олон төрлийн мод болон төмрөн эдлэл хийж байлаа. Чадахгүй нэгэн нь нэгнээсээ сийлбэр хийхийг сурч буйтай ч таарлаа. Мөн цагаан сар дөхсөн үед  хамгийн эрэлттэй байдаг тавгийн идээний царны үйлдвэрлэл ид явагдаж байлаа. Харин сурагчдын амралт таарсан учир хүүхдүүд гэр гэртээ амарч байсан юм. Мөн хажуудаа хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа тул багш нарыг бэлтгэх шаардлага гарсан тул дотроосоо зургаан бүсгүйг сонгон харьяа хороон дээрээ хүүхэд харах үйлчилгээний сургалтад суулгаж, цэцэрлэгийн багш болгож байгаагаа энэ үеэр Г.Загдаа гуай  дуулгалаа. 

Ийм нэгэн сайхан сэтгэлт хүмүүн нийгмийн эмзэг давхаргын гэж нэрлэгддэг тэдгээр хүмүүсийг Монгол хүн хэмээх талаас нь харж, зөв замд оруулахаар гэр бүлийн хүний хамт зүтгэж явна.

Харин түүнийг Монголын төр дэмжих нь бүү хэл элдвээр хэлэн доромжилж буйд сэтгэлээр унаж байгаагаа нуусангүй. Гэхдээ хүн юу ч гэж хэлж, шүүмжилсэн бай түүний төвөөр нэг ороод гарахад, тэгээд тэдгээр хүмүүсийн хэрхэн аж төрж байгааг харах юм бол таны энэ бодол өөрчлөгдөх нь дамжиггүй. 

Бидний сурвалжлагын төгсгөлд Г.Загдаа гуай  төр засгаас нэг их зүйл шаардаагүй багахан дэмжлэг л хүссэн.  2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа бие даан явуулж байхад, Нийслэлийнхэн өөрсдөө санал тавьж ирсэн. Үүнээс хойш нийтдээ 372 сая төгрөгийг л авсан. Өөр зүйл авч байгаагүй хэмээн хэллээ. Энэ мөнгө эдгээр хүмүүсийн дан ганц хоолны л мөнгө байсан Өөрөөр иргэдээ нийгэмшүүлье, хүүхдүүдээ сургая гэсэн сэтгэлээр  өгсөн мөнгө огт биш байсан гэлээ. Гэтэл эдний төвтэй яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн харьяа “Нийгмийн хамгааллын тусгай төв”-нь 19 ажилтантай хэдий ч зөвхөн 58 хүн л хүлээн авах хүчин чадалтай аж. Харин улсын төсвөөс авдаг мөнгө нь эдний төвөөс хэд дахин их мөнгө авдаг байна. Тухайлбал “Зөв амьдрах ухаан” ТББ нь гурван жилд 372 сая төгрөг авсан бол “Нийгмийн халамжийн төв” энэ хугацаанд тэрбум гаруй төгрөг төсвөөс авчээ. Харин үйл ажиллагааны хувьд 58 хүнд үйлчилдэг, эдний төв 132 хүн үйлчилдэг аж. 

Ингээд бид Г.Загдаагаас зарим зүйлийг тодруулсан юм. 


-Яг хэзээнээс эхэлж хүүхдүүдийн гэх тодотголтой халамжийн мөнгөө авч чадахгүй хүрэв?
 
-Энэ оны гуравдугаар сард халамжаас 40 сая төгрөг шилжүүлснээс хойш Нийслэлээс дахин санхүүжилт олгоогүй өдий хүрлээ. Эдийн засгийн хямрал манай төвийнхөнд хүчтэй нөлөөлж, эдгээр хүмүүст олддог байсан ажил нь хомсдож, цаашид амьдрахад туйлын хэцүү болоод байна.
 
-Халамжаас өнөөдрийн байдлаар хэчнээн сая төгрөг авах ёстой вэ?
 -Нийт 50 хүний хоолны мөнгө гэж 121 сая төгрөг авах ёстой. Нэг хүүхэд өдөрт 9000 төгрөгийн хоол идэх нормтой. Гэтэл авч чадахгүйд хүрсэн. Энэ хүмүүсийг юугаараа тэжээ гэж байгаа юм. Өнөөдөр манай төвийн цахилгааны төлбөр гэж 4 сая гараад тог таслах дээрээ тулсан. Би хоол унд залгуулахын тулд өрд орж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явааг дарга нар мэдэхгүй л дээ.
 
-Мөнгө олгохгүй гээд байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг юм бэ?
 -Төсөв байхгүй, эдийн засаг хямарсан энэ цаг үед ийм их мөнгийг гаргаж өгч чадахгүй гэдэг. Нийслэлийн халамжийн төв болон Хотын захирагч, захирагчийн албан газарт удаа дараа хандаж учир байдлаа тайлбарлахаар хүлээж авахгүй байна. Үлдэгдэл санхүүжилтээ оноос өмнө гээд яаравчлуулахад Сангийн яамнаас төсөв хассан тул тэр хүмүүсийг гудамжинд хөөж гарга, Ерөнхий сайддаа ханд хэмээн амьдралд хөлөө олох гэж байгаа ядарсан иргэдээр дайжигнаж, тохуу хийж байгаа нь таалагдахгүй байгаа юм. Гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй гээд эдгээр хүмүүсийг гудамжинд хөөж гаргах юмуу. Үнэндээ энэ нялх балчирууд ирээдүйн эх орны эзэд гэдгийг ойлгоосой. Ингэж хатуурхаж болохгүй ээ.

Зөв амьдрах ухаан ТББ-ын иргэдийн модны үйлдвэрлэл​






 
"Зөв амьдрах ухаан" ТББ-д гэр бүлээрээ зургаан жил амьдарч байна
 


"Зөв амьдрах ухаан" ТББ-ын иргэдийн амьдардаг гэрт бүх юм бий 
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-28 23:59:29
    Энэ Батүүл одоо хурдан зайлаасай, жирийн иргэдэд мөн ч халтай хүн шүү
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • анхаа 2016-01-28 12:08:30
    энэ загдаа гэдэг хүн өөрөө л тэр хүмүүсийг хажуудаа авсан юм биш үү төрөөс алвадаж өгөөгүй юм байна шүү дээ тэгээд төрөө зүхээд хүнд байвал болихгүй юу
    202.9.41.138
    Мэдэгдсэн Хариулах
    • МММ 2016-01-29 03:44:24
      Чи ч тархигүй малуудын нэг юмуудаа. Сайхан сэтгэл, хүнлэг сэтгэл зэргийг огт ойлгохгүй хүнд юуч гэлтэй билээдээ
      202.131.238.66
      Мэдэгдсэн Хариулах
  • erka 2016-01-28 11:13:18
    ahij ardchilsan namiig bitgii songoo naad nobshnuud chni gadni hun bol hun mongolchuud bolhoor hun bish gej uzdeg adgiin amitad shuu haana bna hun shig amidarch...
    182.160.36.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-28 11:13:17
    #ТӨР ИРГЭДЭЭ БИДГИЙ ХОХИРОО НЭГ ХҮН 132 ХҮНИЙГ ХООЛТОЙ УНДТАЙ МӨР БҮТЭН БАЙЛГААД БАЙЖ БАЙХАД ИЧДЭГГҮЙ ЮМ БОЛОВ УУ
    202.70.46.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-28 10:00:41
    ДАРГА НЭРТЭЙ НОВШНУУД ГАДААДАД ЗУГААЛАХ БОЛОХООРОО НУУЦ АМРАГАА ХҮРТЭЛ АВААД, ӨЧНӨӨН ТӨЧНӨӨН САЯАР НЬ ЗАРЦУУЛДАГА Л БИЗ ДЭЭ. ТИЙМ МУНДАГ АРВИЧ ХЯМГАЧ ЮМ БОЛ ТЭР...
    103.229.120.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ЧИН ҮНЭН 2016-01-28 09:37:53
    ЗАГДАА ГУАЙН САНААЧЛАГА СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ШИГ ДАХИАД 4-5 ХҮНТЭЙ БАЙХАД ГУДАМЖНЫ ГЭГДСЭН ХҮМҮҮС ЭРС БАГАСНА ДАА
    103.194.176.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Халх монгол 2016-01-28 09:19:34
    Хүн гэдэг амьтан чинь дэм дэмэндээ амьдардаг юм. Сурвалжлагч нь зөв зүйл хийжээ. Харин энэ хүмүүст туслах санаатай бодолтой хүмүүст харилцах утас, дансны дугаар...
    202.21.101.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-01-28 09:14:03
    ДАВРААД БАЙХ ЮМ АЛГА Л БАЙНА. ӨӨРСДИЙН ГЭСЭН ХӨДӨЛМӨР ХИЙЖ Л АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯМАР ЛУЙВАРЧИД ШИГ ТӨСВӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ ТАНСАГЛАЖ БАЙГАА БИШ
    202.179.28.179
    Мэдэгдсэн Хариулах
  • lkjm 2016-01-28 08:52:37
    Батүүлээ чи одоо зайлаачээ хүмүүсийн зовлонгоор бүү жаргал хий,хүний18 жилийн хүч хөдөлмөрийг хужаагийн хөрөнгө оруулалттай компанид газрыг маань өгсөн луйварчи...
    43.242.243.173
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-28 06:54:25
    дандаа улсаас бэлэнчлэх сэтгэлтэй улсаар тэжээлэгээд хэвтэх санаатай ийм юмнуудыг давраагаад байж болохгүй байхаа эрхтэн бүтэн хүмүүс нь гарах л хэрэгтэй шүү дэ...
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • хатуу үг 2016-01-28 06:22:44
    хүүгийнхээ компанид өгөх мөнгөгүй болох гээд байхад юун та нар вэ
    103.26.194.253
    Мэдэгдсэн Хариулах
  • даварсан гарууд 2016-01-28 05:02:05
    гэр бүлээрээ 6 жил тэжээлэгсэн хэрэг үү даварцан гаруудуугүй юу айн төрөөс мөнгө өгөхгүй амьдарч чадхаа байцан юм уу хаашаа хүмүүс вэ эд нар чинь
    103.14.36.66
    Мэдэгдсэн Хариулах
    • төр 2016-01-28 12:12:58
      тэр хүмүүс нь бүгд ажилтай орлоготой наад загдаагийн хөлсгүй ажилчид байна лээ загдаа жийп унасан зуслангийн газартай энэ хүмүүсийн нэрээр байнга хандив авдаг
      202.9.41.138
      Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-28 02:45:02
    Çàõ çýýëèéí íèéìèéí òóõàé àíõíû ìýäýãäõ¿¿íã¿é îðñîíä õýñã ìààíü õàë÷òèð÷ýý
    112.72.12.15
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-28 02:42:53
    Нэг хэсэг хэцүү үедээ дэмжлэг авсан л байна ш дээ. Одоо тэгээд өөрсдөө амьдралаа аваад л явах хэрэгтэй ш дээ. Улс орон чинь хямралтай хэцүү байна ш дээ.
    103.229.122.54
    Мэдэгдсэн Хариулах
    • Сүх 2016-01-28 12:10:22
      энэ хүмүүсийг ашиглаж байнга рекламдаж өөрөө хөөрхөн хөрөнгөтэй болсийм байна лээ
      202.9.41.138
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-28 02:13:57
    Элбэгээ-д хэл... Тэр ардчилал гэж ярьдаг нөхөр мэдэж бгаа биз... 90 оноос буй болсон нийгмийн нэг хэсэг
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах