АН-ын Бодлогын зөвлөл ипотекийн зээлийн талаар ярилцжээ
Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн Барилга, хотын хөгжил бүлгэм өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар ипотекийн зээлийн талаар ярилцжээ. Энэхүү бүлгэмд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын даргын Барилгын салбар, ипотек хариуцсан зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Н.Гантөмөр болон барилгын салбарын төлөөлөл оролцсон аж.

АН-ын дарга З.Энхболд, “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, орон сууцны зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр олон иргэн орон сууцанд орох боломж нээгдэж байна гэдгийг онцолжээ. Мөн намын дарга Бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Ц.Буянцогтоог танилцуулж, тус бодлогын зөвлөл Ардчилсан намын гишүүд дэмжигчдэд нээлттэй гэдгийг хэллээ. Бодлогын зөвлөлийн бүлгэмүүдийн гишүүд өөрсдийн шинэ санаагаа намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжтой юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дамбаа 2016-01-28 02:52:57
    УИХ-ын даргын зөвлөх гээд байгаа Байгалмаа гэдэг эмэгтэй нь ипотекийн зээлийг ард түмэнд олгуулах ажлыг зөвөөр шийдэж чадах чадвартай юм болов уу даа. Хөөрхий
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах