Болохгүй байгаа хүүхдийг аав, ээжид нь хэлдэг бус уу
Г.Уянга гишүүний поп буюу популизм хэрээс хэтэрсэн үү. Тэгвэл "Үгүй" гэсэн хариултад олон хүн нэгджээ. 

Сүүлийн үед Ч.Сайханбилэг гишүүнийг огцруулах тухай саналыг УИХ-ын дарга З.Энхболдод Г.Уянга нарын нэр бүхий 19 гишүүн өргөн барьснаар эл асуудал хурцаар яригдах болсон. Гэхдээ Г.Уянга гишүүний поп хэтэрсэн бус, харин ч арга ядсан хүний үйлдэл байсан гэх тйалбарыг нь олон хүн дэмжин, хүлээн авсан хандлага цахим ертөнцөд ажиглагдаж байна

Учир нь Г.Уянга нарын гишүүд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг гаргаж тавихдаа түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн нь, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг УИХ-д албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийг хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлсэнээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашиггүй хийж, эх орноосоо урвасан хэмээн үзсэн юм.  

Тэгвэл энэхүү саналыг өргөн барьсныхаа дараахан Г.Уянга гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн аав Чимэд гуай, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын аав Сангажав гуай, "Сентерра гоулд"ийн төлөөний хүн Сандаг генералын аав ээж нарт ил захидал илгээснээ зарлаж, хүүхдүүдийнхээ эх орноо удирдаж байгаа асуудалд анхаарахыг хүссэн нь томоохон дуулиан тарих үндэслэл болсон юм.
 
Үүнээс болоод Г.Уянга, Ч.Сайханбилэг нар өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр бие бие рүүгээ дайрч давшлан, багагүй маргаан үүсгэсэн билээ.

Хэлэлцүүлгийн үеэр Г.Уянга гишүүн, Засгийн газар иргэдийнхээ үгийг сонсохгүй байна хэмээгээд “ Жагслаа цуглалаа, сонссонгүй, өөрийгөө шатаалаа сонссонгүй. Өнөөдөр нэг хүн талбай дэр 2 сар шахам суулт хийж байна. Та нар тоож ч харсангүй. Өнөөдөр ноён уулыг тусгай хамгаалалтад авах гэж байгаа бол 77 мянга га-аар нь бүхлээр нь авах ёстой.Үүнийг манай эрдэмтэд хэлсэн шүү дээ. Гэтэл та нар 11 мянга га-г л тусгай хамгаалалтад авах тухай ярьж байна. Нөгөө “Сентерра гоулд”-ын лицензийг гаргачихаж. Би аргаа барсандаа л та бүхний аав, ээж нарт захидал бичлээ. Үүнийг миний үйлдэл гэж харах хэрэггүй. Энэ бол манай сонгогч, ард түмний хүсэл гэж харах хэрэгтэй. Хүннүгийн үеийн булш бунхнаа сүйтгэн байж Гацууртын ордыг ашиглахаар Монголын эдийн засагт ямар үр дүн авчрах вэ” гэсэн.и Харин уурссан Ерөнхий сайд “Одоо арай дэндлээ, Г.Уянга аа гишүүн ээ. Огцруулна, гацаана гэх. Энэ улс орон яаж хөгжих юм. Манай аав 80-тай, С.Баярцогт сайдын аав мөн 80 настай. 40 тэй хүүхэн 80 тай хөгшин рүү захиа бичих юм. Энийг чинь нийгэм юу гэж ойлгох юм бэ. Боль л доо. Хийсэн бүтээсэн нь таниас илүү. Амьдралынхаа ханийг алдчихаад гэртээ сууж байгаа хөгшинг тааваар нь байлга. Хөгшчүүлийг амраагаад өг. Тав алхахгүй улс  төр битгий хий. Улс төр чинь арай дэндлээ. 4 жил гангарлаа. Хүмүүс наад улс төрийг чинь дэмжихээ байсан” хэмээсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Ч.Сайханбилэг болоод бусад албан тушаалтнуудын эцэг эхэд захидал бичих нь зөв байсан эсвэл буруу байсан хэмээх маргаан олны дунд байна. Гэхдээ эрдэмтэн судлаачид хийгээд зарим хүмүүс Г.Уянга гишүүний зөв хэмээн харж байна.

Манай Монголчууд угаасаа “болохгүй” байгаа хүүхдийг аав, ээжид хэлдэг, зөв бурууг нь ялгаж ойлгуулах үүднээс ингэдэг. Энэ бол аль ч оронд байдаг уламжлал. Тэгэхээр Г.Уянга гишүүн аав, ээжид нь захидал бичлээ гээд, улс төрийг ахуй амьдралтай нь хутгасан зүйл ер үгүй мэт.  Г.Уянга гишүүний хэлдгээр энэ бол яах аргагүй аргаа барсан хүний л үйлдэл шүү дээ. Ноён уулыг ухуулахгүй, нэг ч гэсэн газрын баялгаа авч үлдэх гэсэн сүүлийн оролдлого. Тэгэхээр түүнийг буруутгаж, хэтэрхий поп байлаа хэмээх нь зүйд нийцэхгүй. Нэг үгээр, Ноён уулыг газдынханд найр тавин өгөхийг дэмжээгүй байлаа гээд поп, популист болохгүй л болов уу.

Тэгэхээр харин ч өөрийнхөө аав болоод бусад аав нарыг тайван амгалан байлгахыг хүсвэл Засгийн газар хийгээд Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс өөрсдөө хийж буй үйлдэлдээ анхаарвал зохилтой. Харин ч Ноён уулыг хамгаалан авч хойчдоо үлдээх  ажлыг нэг улс төрч бус Засгийн газар хийх үүрэгтэй санагдана.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-01-28 21:39:23
    Yu ni bgui gej uyangiig demjij bn.nyamdorj gishuunii ug ch argaa barsan ug ch sanagdaj bn shu.
    103.57.95.170
    Мэдэгдсэн Хариулах
  • boorchi 2016-01-28 20:27:10
    uynga a an eekid ni bichihiin orond ard tumendee hayglaj Zambia bichihgui dee.nee arai ldendenee.
    202.9.41.190
    Мэдэгдсэн Хариулах
  • sdf 2016-01-28 14:20:32
    bi Uyangiig demjeed bga yun bhgui. Gehdee bayartsogt saihanbeleg naraas l muu buruu zuil hiisniig ni bi medehgui yum. ter tusmaa bayartsogt ooriigo hujaa geed b...
    202.9.40.243
    Мэдэгдсэн Хариулах
  • tllll 2016-01-28 13:41:59
    Ene uyanga ooroo eniigee bicheed ooriigoo omoorood bgaamu zailaa
    150.129.140.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-28 13:36:54
    Уянгааг дэмжиж байна, муулаад байгаа новшнууд зайлаач ээ
    202.9.41.235
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-28 11:57:58
    ta uuruu garaad hiibel yasan um be
    123.179.12.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-28 11:07:55
    Энэ шуналай лалахуудын боловсрол мэдлэг гэж юу байх вэ дээ. Эрдэм ном үзнэ гэдэг иймэрхүү ГОМО нарын хийдэг ажил бишээ. Хүнээс асар их тэвчээр, хатуужил шаардда...
    150.129.141.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-28 11:04:47
    Bitgii eliireed bai uyanga gej neg balai avgai zuger nudnees dald orood ug udaxgui dald orno
    182.160.0.167
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-28 10:04:40
    АМЕРИК БОЛОВСРОЛТОЙ ГЭХ НОЬШНУУД ЗАЙЛААСАЙ.
    103.229.120.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Г.Уянга-д 2016-01-28 09:15:09
    Г.Уянга - гэсэн тэнэг нөхрийг хэн дэмждэг юм. Зүгээр л сэтгүүлчийн ажиллаа хийвэл яасан юм!!!
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • р 2016-01-28 08:55:47
    Та 2-г айхтар засч боломгүй эрсдэлд орхоос тань урьтаж Уяанга тус болж бгааг мэдэдэг амьтад уу? эсвэл илжиг шиг толгой сэгсрээстэй юу? хэзээ юм ойлгодог болнодо...
    43.242.243.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Uyanga zov 2016-01-28 07:59:21
    Er ni ingehed aav nar yu gej hariulj, yamar alham hiij 'Huuhduud'-ee zagnasan eseh talaar medeelel baina uu? Ted neg duugarah bolson..
    122.201.20.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-28 07:24:15
    захийн хүн ойлгохоор уянгааг уянгаан өмөөрч байгаа захиалгат нийтлэл шиг санагдчихлаа
    49.0.204.203
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-28 06:31:30
    Уянга гишүүний зөв шүү дээ Сайханбилэг Баярцогт 2 арайл бишээ Өөрсдөө юунд нь албан тушаалд шунаж үхнэ вэ Аав ээжүүд нь ёстой хэлж ярьж болдоггүй юм байх даа
    103.23.51.5
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2016-01-28 06:20:05
    Болохгүй байгаа хүүхдийг хэлдэг болохоос насанд хүрсэн хүнийг хэлдэггүй юм.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-28 05:58:38
    Уянгын зориг зүрх, эх оронч сэтгэлийг үнэлж байна. Ийм их дайралт дарамт ирэхийг мэдсээр байж, иргэдийнхээ өмнөөс дуугарлаа. Уянга гишүүнээ дэмжиж байна шүү.
    150.129.140.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Sar 2016-01-28 05:20:28
    Eooe tegwel bil law amia horlono
    202.70.46.218
    Мэдэгдсэн Хариулах
  • asaaaaaaaaaaaa 2016-01-28 02:53:07
    Ganbaatariig ernhiilogch Uyangiig eronhii said bolgovol mongol hogjino shuu
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
    •  2016-01-28 04:39:07
      хахаха
      202.9.40.7
      Мэдэгдсэн Хариулах
  • a 2016-01-28 02:00:48
    erin muu emd gegcheer ulac ih ornoo hairlah setgel alagdaa
    121.57.12.126
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv 2016-01-28 01:57:27
    megvel turkhumd inu butsaa
    103.57.94.237
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв 2016-01-28 00:44:38
    Зөв. Монгол хүнээ тоохгүй гадаадын ганц нэг дойлуур шүтээд "гадаадынхантай" яваад байгаа хүүхдийг өөр яах вэ. "Ангийнханд нь, багшид" хэллээ, тэд тоосонгүй....
    122.201.24.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-28 00:37:06
    Эрийн муу эмд гэж... Сайханбилэгээс эхлээд олон эрс Уянга руу дайрч давшиллаа. Уянгын зөв шүү
    202.179.11.74
    Мэдэгдсэн Хариулах