Улаанбаатар хотын утаа урагт болон монгол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл хийнэ
08.30 цагт: Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцох сэтгүүлчдэд зориудсан автобус СТӨ-өөс хөдлөнө. Энэ үйл ажиллагаараар Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Хилийн цэргийн 0303 дугаар анги, Онцгой байдлын аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцана.
 
09.00 цагт: “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн зүгээс санаачлан Монголын Даатгагчдын Холбоо болон Сангийн яамтай хамтран “Төрийн байгууллагын Даатгалын үйлчилгээний худалдан авалт” сэдэвт семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. Тус семинарт дөрвөн илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэх бөгөөд Сангийн яам, Хууль, худалдан авах ажиллагааны газар, Санхүүгийн Зохицуулах Хороо, ШӨХТГ, Монголын Даатгагчдын Холбоо, Мандал Женерал Даатгал ХХК болон бусад даатгалын байгууллагын төлөөлөл оролцоно.
 
09.00 цагт: Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн Стандартчилал, хэмжил зүйн газрын сургалтын танхимд болно.
 
09.30 цагт: Өрсөлдөөний орчины нөхцөл байдлын талаар бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудын уулзалт "Blue Sky" цамхагийн 3 давхарт болно.
 
10.00 цагт: Дэлхийн Сайн Дурынхны 2015 оны тайлан илтгэлийг танилцуулах ажиллагаа НҮБ-ын байр, 3-р давхрын хурлын танхимд болно. Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн үеэр дэлхий нийтээр хэрэгжүүлэхээр шинээр баталсан Тогвортой Хөгжлийн Зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд сайн дурынхны хувь нэмрийн талаар энэхүү илтгэл дэлхийн түвшинд анх дүгнэж гаргасан байна. Тус арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман, НҮБ-ын Сайн Дурын Байгууллагын Ази, Номхон Далайн Бүс нутаг хариуцсан захирал Манон Бэрниэр нар болон бусад төлөөлөгч оролцоно.
 
10.00 цагт: Европын Холбооны санхүүжилтээр Монголын мэргэжлийн боловсролын салбарт 2014 оноос хэрэгжиж буй хоёр үе шаттай төслийн Удирдах хорооны хурал "Улаанбаатар" зочид буудалд болно.
 
10.00 цагт: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар гэмт хэрэг, зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батална.
 
11.00 цагт: “Цагаан сарын баяр: Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.
 
11.00 цагт: "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал Уул уурхайн яамны байранд болно. Шатахуунтай холбоотой асуудал болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газарт Чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллагуудаас анх удаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын батламжийг албан ёсоор гардуулах ёслолын үйл ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын 702 тоотод болно.
 
11.00 цагт: Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд тус улсын шилдэг 20 их дээд сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцахаар болсон 14 багш судлаач болон Японы Коосэн сургуульд суралцах болсон 24 оюутанд батламж гардуулах арга хэмжээ ШУТИС дээр болно.
 
11.00 цагт: Академич Т. Дорж багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгох ёслол маргааш МУИС-ийн эрдмийн танхимд болно.
 
11.30 цагт: Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа, орлогч дарга Н.Жанцан нар Үндсэн Хуулийн Цэцийн байранд цаг үеийн мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал болох талаар МСБХ-ноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
14.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Монгол цэргийн жавхаа-2016 уралдааныг зохион байгуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны статистик үзүүлэлт, төвд ирүүлсэн санал, хүсэлтийн талаар, Налайх хотын Захирагчийн ажлын тайланг хэлэлцэнэ
 
14.00 цагт: Улаанбаатар хотын утаа урагт болон монгол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар монголын анагаахын эрдэмтдийн судалгааны нэгдсэн дүн гарсаныг олон нийтэд албан ёсоор танилцуулж эрдэмтэд АШУҮИС-ийн 202 танхимд сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийнэ. Дараа нь мөн утааны тухай судалгааны төслийг цааш нь үргэлжлүүлэн судлах болсоны баримт бичиг үйлдэх өслолын арга хэмжээ болно.
 
15.00 цагт: Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилготой "Silk Road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.