ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал эхэлж, хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг Улсын дээд шүүхээс ирүүлсэн байна. Уг хүсэлтийн үндэслэлд “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурджээ.

Ийнхүү Ж.Амарсанааг Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Гэвч МАН-ын бүлгийнхэн байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудалд оруулаагүй асуудлыг хэлэлцэ, хуралдааны дэг зөрчсөн хэмээн үзэв. Иймээс энэ асуудлаара жлтын тав хоногийн завсарлага авахыг хүүссэн ч чадсангүй. Ингээд Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний ес нь дэмжсэн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.