Орон нутгийн дунд ангийн сурагчдын амралтын хугацааг сунгажээ
Орон нутгийн дунд ангийн сурагчдын амралтыг сунгаж, бага ангийнхтай адил хоёрдугаар сарын 15-нд хичээлийг нь эхлүүлэхээр боллоо.

Дунд ангийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-нд эхлэхээр байсан бөгөөд аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөд ажиллах үеэр малчдын санал болгосон асуудлын нэг нь сурагчдын амралт хэт тохиромжгүй төлөвлөгдсөнийг хэлсэн байна. Тодруулбал, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд долоо хоногийн дараа сар шинийн баяр болох тул эргээд авах болно. Цас зудтай, машин мотоцикль явахад хүндрэлтэй ийм үед цөөн хэд хоногийн хичээлийг хойшлуулж, нэг мөр сар шинийн дараа эхлүүлэх зохицуулалт хийж өгөхийг олон малчин хүсчээ.

Энэ дагуу дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах шийдвэрийг БСШУ-ны яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр ийн гаргаж, аймгийн Засаг даргын албан тоотыг сумдад хүргүүлсэн байна.

Ахлах ангийн сурагчдын хувьд өнгөрсөн даваа гарагаас хичээл нь эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл хичээллээд баярын үеэр амарч, мөн хоёрдугаар сарын 15-наас үргэлжлүүлэн хичээллэх аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bagsh 2016-02-17 12:58:21
    suragchdiin hicheelleh bolomjtoi ue,amarch boloh ueiig saitar sudalj ter dundaa huduu oron nutgiin ontslogt tulguurlan amraaj baiwal zugeersen
    202.179.6.122
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2016-01-27 06:33:52
    боловсролын яамны бодлогогүйн, мэдрэмжгүйн, арчаагүйн илрэл, үнэхээр ийм байдалд хүрэх байсан
    202.9.40.37
    Мэдэгдсэн Хариулах