Ард түмний нэрээр зээлж авсан бондын мөнгийг Хятадын компаниудад өгсөн гэв
Сүүлийн жилүүдэд Монгол улсын засгийн газар  ард түмэн, их хааныхаа нэрийг барин бонд гаргаж, их хэмжээний зээл авсан. Харин эдгээр бондуудын өрийг төлж эхлэх хугацаа хаяанд тулж ирээд байгаа. Тиймээс бондын мөнгийг хаана, юунд, хэрхэн зарцуулсан эсэх асуудал урган гарч, иргэд хариулт нэхэж байна. 

Харин Засгийн газрын зүгээс юун бондын өр төлөх манатай улсын  данс улайсан байдалтай тал тал тийш гүйлдэж, зээл хайж яваа. Бүр улсын Ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр алга хавсран мөнгө гуйн царай алдаж байсан тухай Германы нэгэн сэтгүүлчийн бичсэн нь олон нийтийн сонорт хүрсэн. Энэ нь иргэдийн бухимдлыг ихэд төрүүлж буй. 

Тэгвэл ийнхүү төрийн тэргүүнээсээ эхлээд мөнгөний эрэлд мордоход хүргэсэн томоохон хүчин зүйл бол олон улсаас зээлж авсан мөнгөө үр ашиггүй, хяналтгүй захиран зарцуулсантай холбоотой хэмээн “Өргүй Монгол” ТББ-ынхан мэдээллээ. Тэд энэ асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийсэн юм. 

Тэдний мэдээлснээр “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс тэрбум, тэрбумаар нь Хятадын компаниудад өгсөн   байна. Ингэхдээ тендер  зарлалгүй ямар ч хяналтгүйгээр  “Хөгжлийн банк” өгсөн гэдгийг албаныхан тогтоосон байна гэлээ. Тодруулбал УИХ-аас ажлын хэсэг гарч бондуудын мөнгөний захиран зарцуулалтыг шалгаж үзэхэд дээрх “но” илэрчээ. 

Мөн 2012 оноос эхлэн “Гудамж” төсөл болоод зам, гүүрийн бүтээн байгуулалтад 1.1 их наяд төгрөг зарцуулсан гэх тооцоог гаргажээ. Харин эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн компаниуд нь бүгд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд юм байна.Харин эдгээр компаниудынх нь  ажил хийж гүйцэтгэх зардал нь жил жилээр өсөж, нэг км зам тавихдаа тэрбум төгрөг нэхэх нь холгүй болсон  хэмээн “Өргүй Монгол” ТББ-ынхан мэдэгдлээ. Тухайлбал  Зам тээврийн яамны статистик мэдээллээс харахад 2012 онд нэг км автозамыг 204 сая төгрөгөөр, 2013 онд  395 сая төгрөгөөр, 2014 онд 532 сая төгрөгөөр тавьж байсан бол 2015 онд энэ мөнгө нэг тэрбум 250 сая төгрөг болон өссөн байна. Ийнхүү зам гүүрийн бүтээн байгуулалтын өртөг огцом өссөн нь Хятадын компаниуд дээр  ажиглагдаж байгаа аж. 

Энэ мэтээр Монголын ард  түмний нэрийг барьж олон улсаас авсан зээлийнхээ дийлэхийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад өгч байгаа нь эргээд биднийг асар их хэмжээний өрөнд унагаж байгааг төрийн тэргүүнүүд  өнөөдрийг хүртэл ойлгоогүй яваад харамсаж байгаагаа тэд хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ. 

Тэдний мэдээллээс үзэхэд эргээд зээлийн төлөгдөх хугацаа болоход ямар ч үйлдвэржилтэд зарцуулаагүй тул төлөх боломж байхгүй нь бодлого, шийдвэр гаргах түвшинд буруу ажилласны гай бололтой. Манайхаас өөр дэлхийн ямар ч улс орон өндөр хүүтэй зээл авч, бонд гаргасан бол тэр мөнгөөрөө нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэржилтийг дэмждэг байтал манай улс  үр ашгаа удаан өгөх зам гүүрийн бүтээн байгуулалтад зарцуулж, ингэхдээ дийлэхийг нь гадны хөрөнгө оруулалттай компанид өгсөн нь эргээд биднийг дааж давшгүй их өрөнд унагаж орхилоо.
 

Гадны компаниудаар Чингис бонд болон бусад эх үүсвэрээр гүйцэтгэсэн зарим ажлууд

 

Компанийн нэр

Улсын харъялал

Үүсгэн байгуулагч

Гүйцэтгэсэн ажил

Хөгжлийн банкнаас авсан мөнгөн дүн

 

Шандун жунхун рөүд энд бридж консртакшн монголиа

БНХАУ

Шандун жунхун зам гүүрийн бүтээн байгуулалтын компани

100%

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам 67 км

Төсөвт өртөг 38.3 тэрбум

Олгосон: 17.3 тэрбум

 

Шинжанжэнгунжитуа

БНХАУ

Xinjing Construction Engineering

100%

Мандалговь-Өмнөговь чиглэл 20 км

Нэмж 20 км

Төсөвт өртөг 10 тэрбум

Төсөвт өртөг 10 тэрбум

 

Тайфашян Монголиа

БНХАУ

Zhao Faming

100%

Замын Үүдийн хилийн боомтын авто зам, талбайн өргөтгөл

30 тэрбум төгрөг санхүүжүүлсэн

 

Хуваймонголиа

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай

China Huwai Group

70%

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн автозамын өргөтгөл

4.3 тэрбум төгрөг санхүүжүүлсэн

 

Монголын хурдны зам

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай

33.3%

Жилин хурдны зам констракшн

Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто зам

104 км

Чингис бондоос 31.8 тэрбум

ХБ-наас 12.9 тэрбум

Нийт 44.7 тэрбум

 

Эйч Эн Си Констракшн

Турк

HNC барилга, тээвэрлэл газрын тосны бүтээгдэхүүн

Mahmut Gunes Ozturk

100%

Буянт-Ухаа хорооллын бохир цэвэрлэх байгууламжийн зураг, барилгын ажил

Төсөвт өртөг

34.1 тэрбум

 

Шин Жиан Шин Фа

 

 

10 тэрбум

 

Жиансу жунжиан Жиашин

 

Ховд

12.8 тэрбум

 

Монгол Улсад бүртгэлгүй байж мэдэх компаниудаар гүйцэтгэсэн ажлууд

 

 

Компанийн нэр

Улсын харъялал

Үүсгэн байгуулагч

Гүйцэтгэсэн ажил

Хөгжлийн банкнаас авсан мөнгөн дүн

 

Шинжиан констракшн инженеринг ХХК

 

Улаанбаатар-Мандалговь чиглэл 100 км

Төсөвт өртөг 42.5 тэрбум

ХБ-наас 19.2 тэрбум олгосон

 

Шинжиан констракшн инженеринг ХХК

 

Мандалговь-Даланзадгад чиглэлд 163 км

Чингис бондоос 31.4 тэрбум

ХБ-наас 34.6 тэрбум

Нийт 66 тэрбум

 

Шинжиан бэйшин ХХК

 

Арвайхээр-Баянхонгор чиглэл 57 км

Чингис бондоос 11.1 тэрбум

ХБ-наас 12 тэрбум

Нийт 23.1 тэрбум

 

Эйч Кей Би Интернэшнл Холдинг ХХК

 

Мөрөн-Тариалан чиглэлийн 79 км

30.1 тэрбум төгрөг

Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-01-28 00:14:17
    Бондын мөнгийг зам барих нэрээр идсэн дээ, бүгд мэдэж байгаа, өдөрт 5 машин явдаг зам зарим газар байгааш дээ, тэгэхэд ард түмэн өлсгөлөн
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-28 00:05:39
    Áîíä àâ÷ áîëíîî ò¿¿ãýýð þó õèéõ òýð íü ýðãýýä àøãàà ºãºõ ãýäýã ë òºðèéí ãîë øàëãóóð ÀÍ ¿
    112.72.12.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2016-01-27 07:27:06
    Бондын мөнгөөр барьсан замуудын ихэнхийг нь Монголын компанууд барьсан. Энэ хугацаанд доллар 1400-аас 2000 төг болж нэмэгдсэн юм чинь үнэ төг-өөр нэмэгдэнэ
    202.9.41.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-27 05:54:54
    Shalgadag gazar n shalgamaar ym oo
    103.57.93.236
    Мэдэгдсэн Хариулах
  • рррр 2016-01-27 05:19:38
    өө малууд наад мөнгөө үхсэнээ харамлаад байгаа юм ард түмэндээ өг лд өө бид юм хиймээр байна ямарч бодологгүй төр байгаад хэрэггүй хэд ч огцорсон яадаг юм ямар ...
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Нөхөр 2016-01-27 04:44:30
    Нөхдүүд ах дүү нартаа цацчихсан юм байна л даа. Худлаа яриад байхаар шалгаад нэг талд нь гаргаач дээ.
    150.129.140.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүү 2016-01-27 04:32:05
    нэн шү дээ тэр хэлгий Батбаярыг шалгаад шоронд хатаавал таарна нэг их шлсээ үсчүүлээд байдаг байсан яасан бондын мөнгө идэж дуусаад таг болсон хулгайч
    73.168.236.159
    Мэдэгдсэн Хариулах