ДАШТ-ийг тойрсон сонин хачин
1. Бүрэлдэхүүндээ  нэг ч легионергүй цорын ганц баг нь Оросын шигшээ баг.

2. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэтэй хөл бөмбөгчин нь Аргентины Лионель Месси /120 сая евро/ бол хамгийн үнэтэй баг нь 622 сая еврогоор үнэлэгдсэн Испанийн шигшээ баг юм.

3. ДАШТ-ий хамгийн залуу баг нь Ганийн шигшээ баг. Тамирчдынх нь дундаж нас 25.5 бол хамгийн ахмад баг нь Аргентины баг гэнэ. Аргентины шигшээ багийн дундаж нас нь 28.9 юм байна.

4.Энэ оны Хөлбөмбөгийн ДАШТ түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй тэмцээнд тооцогдож байна. Өнөөг хүртэл 2006 онд Германд зохиогдсон тэмцээн зургаан тэрбум долларын зардалтайгаараа тэргүүлдэг байсан бол Бразиль улс 16 тэрбум ам.доллар зарцуулжээ.Өөрөөр хэлбэл 2002 /5 тэрбум ам.дол/, 2006 /6 тэрбум ам.дол/, 2010 /4 тэрбум ам.дол/ онуудын ДАШТ-үүдийг нийлүүлснээс ч их зардал гаргасан гэсэн үг
 
5. ДАШТ-ий ялагч 35 сая доллар буюу 2010 оны аваргынхаас дөрвөн саяар их хэмжээний шагнал, хоёрдугаар байранд орсон нь 25 саяыг авах бол хүрэл медальтан 22 сая долларын шагнал хүртэх гэнэ. Харин дөрөвдүгээр байранд орсон баг 20 сая ам.доллар хүртэх юм байна.

6. Бразиль улс ДАШТ-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тав дахь орон. Анх Бразиль улс 1950 онд Хөл бөмбөгийн ДАШТ-ийг нутагта зохиож байжээ.

7. Шигшээ багуудын эзэд тамирчдынхаа байранд ихээхэн анхаарал тавьжээ. Германчууд гэхэд л ивээн тэтгэгчийн хөрөнгөөрөө талбай, зочид буудал, зоогийн газар, саун, спорт танхим зэргийг багтаасан бүхэл бүтэн бааз байгуулсан. Харин бусад багийнхан өндөр шаардлага тавиагүй байна.

8. Харин францчууд хөл бөмбөгчдийн буудаллах өрөөнүүд бүгд ижил, хоёрдугаарт энгийн саван биш шингэн саван тавих, хоёр өөр сортынх байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

9. Португалийн баг зургаан бие хамгаалагч шаардсан бөгөөд хоёр хамгаалагч нь Криштиану Роналдуг байнга дагаж явах ёстой гэнэ. Харин Английн баг зөвхөн өөрсдөд нь үйлчлэх тусгай зоогийн газар шаардсан байна.Түүнчлэн дор хаяж гурван зурагттай, приставкатай видео тоглоомын өрөө шаарджээ. Харин Японы баг өрөө бүрд жакузи заавал байх ёстой гэжээ.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.