Ипотекийн зээлийн хүүг бууруулж, 5 хувь болгох асуудал хойшлогджээ
Ипотекийн зээлийн хүүг хэзээ бууруулах вэ гэдэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Энэ талаар иргэд чих тавин байгаа ч шийдвэр гаргах түвшний эрхмүүд энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа билээ. Иймээс иргэд сонгуулийн шоу болоод өнгөрөх вий дээ гэсэн түгшүүртэй байна.

Гэхдээ найман хувийн орон сууцны зээлийн хүүг таван хувь болгоно хэмээн анх хэлсэн, ярьсан хүн бол УИХ-ын дарга З.Энхболд болоод Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар. Иймээс “энэ эрхмүүд арай ч худлаа хэлчихгүй биз. Сонгуулийн өмнө л үүнийгээ хэрэгжүүлэхгүй бол иргэд дээрх хүмүүс хийгээд тэдний намд итгэх итгэл суларна. Сонгуулиар дахин тэднийг сонгоно гэдэг юу л бол” хэмээн цахим ертөнцөөр санаа оноогоо илэрхийлж буй хүмүүс олон байна.
Гэвч эл асуудал хэрэгжих эсэх одоо ч эргэлзээтэй хэвээр.

Энэ асуудал анх Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар Үндсэн хуулийн цэц 13 дугаар дүгнэлтийг гаргаснаар эхэлсэн билээ. Тэрхүү дүгнэлттэй холбоотойгоор арилааны банкууд үгсэн ипотекийн зээл олголтоо зогсоож, орон сууц авахаар хөөцөлдөж буй олон иргэдийг чирэгдүүлсэн, мөн хүлээлт үүсгэсэн юм.

Энэ асуудлыг шийдэх үүднээс АН-ынхан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар оруулж, дахин хэлэлцэж баталснаар найман хувийн хүүтэй орон сууцны зээл олголт сэргэсэн. Өөрөөр хэлбэл, уг ипотекийн зээлийг арилжааны банкууд олгож эхэлсэн юм.

Тоо баримт дурьдвал, Арилжааны банкууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Харин  2015 оны 12 дугаар сарын 10-аас арилжааны банкууд ипотекийн зээлээ түр зогсоох шийдвэр гаргасан байдаг. Үүний улмаас ипотекийн зээл 11 дүгээр сараас 32.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин энэ сарын 19-нд УИХ “Иргэний тухай хуульд нэмэлт оруулах”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах” тухай хуулийг баталснаар ипотекийн зээл хэвийн олгох нөхцөл бүрдсэнийг Монгол банкнаас мэдээлсэн.

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2015 оны эцэст 3.4 их наяд төгрөгтэй тэнцэж, зээлдэгчдийн тоо 77 мянга болжээ. Монголбанкнаас мэдээлснээр нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 55.6 сая төгрөг байгаа юм. Өнгөрсөн хугацаанд олгосон ипотекийн зээлийн үлдэгдлийн 77 хувийг Улаанбаатар хотод, 23 хувийг хөдөө орон нутагт олгожээ.
Үүнээс үзэхэд эл зээл хэчнээн эрэлттэй вэ гэдэг нь харагдана.

Харин одоо зээлийн хүүгээ бууруулах асуудал л үлдээд байна. Уул нь Засгийн газрын энэ сарын 25-ны буюу өнгөрөгч даваа гарагийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн горьдлого байсан. Гэвч хэлэлцсэнгүй.
Иймээс Барилга хот байгуулалтын яамны эх сурвалжаас тодруулахад, “Ипотекийн зээлийн хүүг бууруулж, таван хувь болгох асуудал гурван сараар хойшилж байгаа” гэх мэдээллийг өглөө. Судалж, шалгах ажил байгаа юм байх.

Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд “Хүүг бууруулж, таван хувь болгох боломж бий" гэдгийг итгэл төгс хэлж байсан. Мөн энэ асуудлыг Засгийн газраас ерөнхийдөө дэмжчихээд байгаа гэдгийг  ч Засгийн газрын баттай эх сурвалжууд хэлж байсан. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахад ямар саад байна вэ. Одоо эл асуудлыг Монголбанк судалж байгаа гэх ч үүнийг ийн хойшлуулсан нь нөгөө л сонгуультай холбоотой байх гэсэн таамаг байна.

Учир нь Анх ипотекийн зургаан хувийн зээл гарч ирэхэд сонгууль болохоос нэг сарын өмнө буюу 2012 оны таван сараас анх хэрэгжүүлж байсан түүхтэй. Тэгэхээр энэ жишгээр иргэдийн саналыг авахын тулд эх баригч нам мөн адил сонгуулийн өмнө гарган ирж иргэдээ баярлуулах гэж байж магад.

Цаг хугацаа нь ч тэгж таарахаар байна. Одоо нэгдүгээр сар шувтарч, хоёрдугаар сар гарах гэж байна. Үүнээс тооцвол гурван сар нь тавдугаар сард тохиож байгаа. Яг л өмнөх шигээ сонгуулийн өмнө. Тэгэхээр энэ асуудал үнэн бол иргэд зээлийн хүү буурахыг гурван сар хүлээх болох нь.

Дашрамд дуулгахад,зээлийн хүү буурвал 8 хувийн хүүтэй зээлдэгчид 5 хувь руу шилжих боломжтой гэдгийг дахин сануулъя.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-27 13:07:40
    AN humuusiin setgel sanaagaar uls tur hiihee boliosoi aria ch dee
    103.26.195.111
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-27 09:07:18
    З.ЭНХБОЛД ООО АСУУДЛАА СУДАЛСАНЫ ДАРАА Л ЯРИАЧ ДЭЭ ЯМАР Ч БОДЛОГГҮЙ БААХАН ХУДЛАА ШААХ ЮМ
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-27 08:08:22
    ard irgediin setgel zuig tandaad bgaa muu haashaan ih hurliin darga ni mongol bankni zahiral ni 5 huvid shiljlee geed l bankuud deer bolhoor huts geh yum
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Оогий 2016-01-27 04:15:45
    За яахав бууж л байвал тэр сонгууль нтр хамаа алгаа хүмүүс тэртэй тэргүй сонголтоо яаж хийхээ аль хэдийн шийдчихсэн байх
    202.126.91.99
    Мэдэгдсэн Хариулах
  • huts 2016-01-27 04:12:28
    solih um bol solioch pizdanuud ard tumneer toglohoo bolioroi , neg l odor ta nariig budaa bolgoh bh shu
    202.21.114.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-01-27 04:09:09
    Энэ чинь шал худлаа үлгэр, АН-ын сонгуулийн шоу.
    202.9.40.167
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-27 03:38:14
    ÀÍ-ûí ýðõì¿¿ä ßäàðñàí àðä ò¿ìíýýð á¿¿ óëñ òºð õèé
    112.72.12.14
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-27 03:21:19
    энэ муу АН ингэж новширноо гэж мэдээж байсан юм
    202.179.28.179
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2016-01-27 03:04:01
    ard tumneer tohuurhagchid ard tumen ulgert itgej bolohgui shuu
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах
  • sadasdsa 2016-01-27 02:40:39
    tegeeed 8 hyiaraaa ch gesen uguuchee ardchilsan namiin hulgaichuud hudlaaa garuud ymaa
    202.131.230.202
    Мэдэгдсэн Хариулах