Өндөр өсгийтийг хориглоно гэв
ОХУ-ын парламентийн гишүүн Өндөр өсгийтийг хориглох тухай хуулийн төслийг танилцуулсан байна. Өндөр өсгийтэй,  тогтвор муутай гуталнаас гадна пүүз, намхан ултай гутал, эрэгтэйчүүдийн ботинк ч гэсэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас арга хэмжээ авах үүднээс энэхүү хуулийг санаачилжээ.
 
ОХУ, Казакстан, Беларусын Гаалийн холбоонд Оросын парламентийн гишүүн Олег Михайлев энэхүү хуулийн төслийг  өргөн барьсан байна. Тэрбээр Оросын Засгийн газар гуталны өсгийний өндрийг стандартчилах ёстой хэмээн үзэж байгаа юм байна. Таван хуудас бүхий заалтыг гаргасан байх бөгөөд уг хуулийн төсөлд тусгасанаар гутлын өсгийн өндөр 2-4 см. Хамгийн өндөртөө 5 см байх аж. Хууль санаачлагч Олег Михайлев “өндөр өсгийтийг ч, намхан ултай гутлыг ч аль алиныг нь өмсөхөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохийг дэлхий даяар эрдэмтэд баталчихаад байна. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хэрэв хуулийг баталчихвал бүсгүйчүүдийн эрүүл мэнд болон тэднийг халдлага хүчирхийллээс хамгаалах сайн талтай” гэжээ. Мөн хуулийн гол санаа нь өндөр өсгийтийг шууд хориглохоос илүү үр өгөөжтэй гэсэн байна.
 
Тэрбээр “Эмэгтэйчүүдийн ирээдүйд санаа зовнисний үндсэн дээр энэхүү хуулийг санаачилсан бөгөөд янз бүрийн хөлний эмгэгүүдээс Орос эмэгтэйчүүдээ хамгаалахыг хүсч байна” гэж онцлон тэмдэглэжээ. Михайлев “Охид бүсгүйчүүд залуухан учраас энэ асуудлын талаар тэр бүр боддоггүй. Гэвч орос эмэгтэйчүүдийн бараг 40 хувь нь хөл тавхайн эмгэгийн улмаас шаналж байна” хэмээжээ. Гэхдээ энэ шийдвэр Оросын охид, бүсгүйчүүдэд таалагдаагүйгээр барахгүй өндөр өсгийтөө аврах хөдөлгөөн өрнүүлэх уриалга ч гарах болсон байна. Хэрэв өндөр өсгийт өмсөхгүй байх хуулийг ОХУ баталбал олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй тухай зарим эх сурвалжууд онцолжээ. Эцэст нь хэлэхэд өндөр өсгийтэй гутал нь эмэгтэй хүний бөөр, хэвлийг доргиох эрсдэлтэйгээс гадна хөлийн тавхайн ясанд гаж хөгжил үүсгэх аюултай байдаг юм байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.