Хөвсгөлийнхөн аялал жуулчлалаас ашиг хүртэж чадахгүй байна
Монгол улсын аялал жуулчлалын гол төв болох Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа. Өнгөрсөн онд Хөвсгөл аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон билээ. Үүний үр дүнд тус аймгийг зорьж, Хөвсгөл нуурыг үзэх гэсэн дотоодын жуулчдын тоо 40 мянга, гадаадын жуулчдын тоо 30 мянгад хүрсэн байна. 

Харамсалтай нь өдрөөс өдөрт  нэмэгдэж буй дотоод гадаадын жуулчдын орлогоос Хөвсгөл аймгийн иргэд ашиг хүртэж  чадахгүй байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал Хөвсгөл аймаг ядуурлын түвшнээр 21 аймгаас хоёрдугаарт жагсдаг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.9 хувьтай байхад Хөвсгөл аймагт улсын дунджаас нэг дахин их байгаа нь үүнийг төвөггүйхэн нотлоод өгч байгаа юм. Иймээс Хөвсгөл нуурыг дагасан энэхүү аялал жуулчлалыг орон нутагт нь үр ашигтай байх талаар анхаарах цаг болсныг хэлэх хүн олон байна. 

Энэ хүрээнд хийх ажлуудын тов ч эхнээсээ гарчээ. Тодруулбал “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь” төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сая ам.долларыг энэ төсөлд зарцуулахаар болж, өчигдрөөс ажил эхэлж байна. Төслийг гурван чиглэлд хэрэгжүүлэх юм байна. 

Нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, аялал жуулчлал хөгжүүлэхийн хажуугаар байгаль орчныг хамгаалж, ил задгай хог хаягдал, эко системд сөрөг нөлөөтэй байдлыг арилгаж, нэгдсэн менежменттэй ажиллана. Гуравдугаарт, нуурыг дагасан иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Ингэхдээ Хөвсгөл нуурын орчим дахь таван сумын иргэдэд төслийг бодитойгоор чиглүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-01-27 05:14:38
    ГАДАА МОДОН ЖОРЛОНТОЙ, ХАЛУУН УС ШҮРШҮҮР БАЙХГҮЙ, ӨМХИЙ ҮНЭРТСЭН ГЭР, АМТГҮЙ ХООЛТОЙ ГАЗАР ЖУУЛЧИД ОЧООД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ВЭ?
    103.229.120.250
    Мэдэгдсэн Хариулах
  • БАяР 2016-01-27 02:17:12
    САЙН МЕНЕЖМЕНТ НЭВТРҮҮЛЭЭЧ ДЭЭ. ТҮҮНИЙГ ҮНЭЛЖ СУРААЧ_ЖИНХЭНЭ БИЗНЕС ЧИНЬ ТЭР Ш ДЭЭ
    59.153.114.72
    Мэдэгдсэн Хариулах