Төв цэнгэлдэхэд 600 орчим  ААН-д худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно
Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 300 орчим иргэн, аж ахуйн нэгжид худалдаа, үйлчилгээ явуулах зөвш өөрөл олгох гэнэ. Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж харьяа дүүргийнхээ Худалдаа, үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргах ёстой бөгөөд тэрхүү хүсэлтийг харгалзан Дүүргүүд нь зөвшөөрөл өгөх гэнэ.

Харин тэрхүү худалдаа , хоол цайны газруудад тухайн чиглэлийнх нь мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллах аж. Тодруулбал,  Хүй долоон худагт 50 орчим, Төв цэнгэлдэхэд 40 гаруй байцаагч ажиллах ажээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын цэвэрлэгээг “Улаанбаатар нэгтгэл”, гадна талыг дүүрг үүдийн Тохижилт, үйлчилгээний газар хариуцна. “Хүй долоон худагт бие засах газар нэмж, үйлчилгээний хоёр төвөө тойруулаад сандал, хогийн саваа хүрэлцэхүйц тоогоор байрлуулахаас гадна цэцгийн мандалтай болгох гэнэ.  Мөн Хүй долоон худагт 180 литрийн багтаамжтай, дугуйтай 200 тэргэнцэр ээс гадна  100 хогийн  савыг үйлчилгээний хоёр талбайг тойруулан тавих аж.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.