Цас их орсноос малаа бэлчээрт гаргаж чадахгүйд хүрчээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн нэг болох Үйзэн багт цас ихтэйн улмаас өвөлжилт хүндэрч, малчид сүүлийн 2-3 хоног малаа бэлчээж чадаагүй байна.

Энэ талаар малчид “Нэг наст мал, төлөг, шүдлэнгээ эрт тэжээж эхэлсэн боловч дарагдах, осгох, бээрэх зэргээр хорогдсоор байна. Энэ сараас эхлэн хүйтний эрч эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор өдрийн турш малаа хаших тохиолдол цөөнгүй тохиолдож байна.

Өдрийн турш малаа хашиж тэжээл, өвсөөр тэжээж байгаа малчдын хувьд нөөцөлсөн жаахан өвс нь дуусаад дахин өвс, тэжээл худалдаж авахад хүндрэлтэй болоод байна. Орон нутгийн зүгээс малын бэлчээр хагалах, өвс, тэжээлийг хямдаар, болж өгвөл зээлээр олгохыг хүсье” гэжээ. Үйзэн баг нь 180 гаруй малчин өрхтэй ба тэдний ихэнх нь нутагтаа өвөлжиж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батэрдэнэ 2016-01-26 11:28:56
    Зуд болж байгаа нутгаасаа оторлоод явж чаддаггүй залхуу, арчаагүй улс байна даа.
    202.9.41.39
    Мэдэгдсэн Хариулах