Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх явал буурахгүй байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдсэн дуудлага хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 7-р хороо “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Цагдаагийн алба хаагчид энэ сарын 23-нд дуудлага мэдээллийг авч шалгахад, Төв аймаг Зуун мод сумын 4-р багт суух 4 настай О нь халуун тогоотой хоолонд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Мөн тус дүүргийн 7-р хороо “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 23-нд авч шалгахад, Завхан аймаг Улиастай сумын оршин суугч 3 настай Б нь тогоотой халуун шөлөнд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөн л шалгаж байна.

Түүнчлэн, тус дүүргийн 7-р хороо “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг мөн өдөр авч шалгахад, Баянхонгор аймаг Бөмбөгөр сумаас 1 ой 9 сартай эрэгтэй Т халуун тогоотой хоолонд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Иргэн та хүүхдээ ахуйн хүрээний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-01-26 13:19:27
    За нөгөө монголчууд осол аваарт өртөхөд хятад мотоцикл гол гайгаар тодорсон жишээгээр одоо бас халуун тогоог гай таригчаар цоллох гэж байна уу?
    202.21.106.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Залхүүгийн хар гай 2016-01-26 09:40:12
    Өвөл тэртэй тэргүй зуухандаа гал түлж байж тогоон дээрээ хоолоо хийж болдоггүй улс уу. Заавал халуун тогоонд хийх албатай юу. Залхуугийн л хар гай юм даа.
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-26 04:15:48
    Гэр хорооллыг хотоос хол зайлуулах хэрэгтэй. Энд л хүүхдүүд гэртэйгээ шатах, түлэгдэх, хөлдөх эрсдлүүд гарч хотын оршин суугчдыг утаагаар хордуулж байна. Ядуу
    103.57.93.41
    Мэдэгдсэн Хариулах