Хямралаас үүдэн ажилчдаа халах томоохон компаниудын цувааг “Хөтөлийн цемент шохой” үргэлжлүүллээ
Эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр  ААН-үүд үүд хаалгаа ээлж дараалан барьж байна. Энэ хэрээр гудамж метерлэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөж, улс орны нийгэм, эдийн засаг доройтсоор байна. Жижиг үйлдвэр, үйлчилгээний газраас эхлүүлээд улсын томоохон үйлдвэрүүд хүртэл үүд хаалгаа барьж, ажилчдаа сул зогсолт нэрийн дор 200, 300-гаар нь ажлаас халах боллоо.

Оны өмнө “Эрдэнэс тавантолгой” компанийн  200 ажилтныг БНХАУ-ын компанийн талд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарч, багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Эцэст нь тус компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаан уг үйл явдал ажилчдын талд шийдэгдсэнээр дууссан.

Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад “Энержи Ресурс” компани мөн л хямралаас үүдэлтэйгээр 200 ажилтнаа халах шийдвэр гаргасан нь асуудал дагуулж ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж байлаа.

Мөн  төмрийн хүдрийн томоохон олборлогч “Алтайн Хүдэр” компани эдийн засаг хямарч эхэлсэн үеэс буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг өгөөгүй бөгөөд сүүлийн гурван жилийн ээлжийн амралтын мөнгийг нь өгөөгүй хэмээн ажилчид нь жагсаал цуглаан хийж, үгээ хэлж байгаа. Тэдний жагсаал одоо ч дуусаагүй  байгаа юм. 

Тэгвэл эдийн засгийн хямралаас үүдэлтэй хаалгаа барьж байгаа томоохон ААН-ийн цувааг “Хөтөлийн цемент шохой” ХХК үргэлжлүүлж буйг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал одоогийн байдлаар тус үйлдвэр сул зогсолтын байдалтай байгаа бөгөөд 130 гаруй ажилтныг үндэслэлгүйгээр халаад байгаа юм байна. Дахиж цаашид 300 орчим ажилтныг  хална гэх  албан бус мэдээлэл ч байна. 

Тус компанийн хямрал ажилчдаа халснаар зогсоогүй гэдгийг халагдсан ажилчдын төлөөлөл хэлж байна. Учир нь эдгээр ажилчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэтэл “Хөтөлийн цемент шохой” ХХК  сүүлийн таван жил ажилчдынхаа нийгмийн даатгалыг  төлөөгүй байсан аж. Ингээд тэд ажилгүй болж, ажилгүйдлийн тэтгэмжээ авч, чадахгүй  нөхцөлд байсан тул шүүхэд хандсан  байна.

 Одоогийн байдлаар  цементийн үйлдвэрээ  түшиглэн амьдардаг Хөтөл тосгоны иргэд хямралын байдалтай, ажлаасаа гэнэт халагдах вий гэсэн айдастай амьдарч байгааг эх сурвалж хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-26 11:42:35
    songogchdiin gavya xeden ajil xililgedeggui uursduu xoddegui populistuudiig songood xox ni
    182.160.3.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Эдийн Засгийн Алуурчид 2016-01-26 05:26:03
    Энэ хэний гавьяа вэ? Сонгогчдын гавьяа, хохь та нар өөрсдөө л ийм сонголт хийсэн.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • хххх 2016-01-26 03:20:29
    Энэ хэний гавьяа вэ. Анамын гавьяа
    112.72.12.15
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-26 02:05:18
    АН-ЫГ САЙН ДЭМЖ ДАХИН СОНГО ТЭГВЭЛ БҮГД АЖИЛГҮЙ АМЬДРАЛГҮЙ БОЛЖ ХЭН Ч ЗАРГАХГҮЙ БОЛНО.............
    122.201.17.34
    Мэдэгдсэн Хариулах