ШӨХТГ-аас “Үндэсний хөтөлбөр 2”-ыг  боловсруулж Шадар сайдад өргөн барьжээ
 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Үндэсний хөьөлбөр- 2"-ын талаар мэдээлэл хийлээ. Тус хуралд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон Тамгын газрын дарга Ч.Бямбадорж, Өрсөлдөөний бодлого зохицуулал, зах зээлийн судалгааны газрын дарга М.Баасандорж, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Д.Бат-Оргил, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газрын дарга Ш.Алтанчимэг нар оролцов.

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-аас томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагаа ярьсан юм. Тухайлбал, “Үндэсний хөтөлбөр 2”-ыг боловсруулж дуусаад байгаа бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарт өргөн бариад байгаа юм байна. “Үндэсний хөтөлбөр 2”-г боловсруулж ажилласнаар Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, улмаар худалдаа,ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний, үйлдвэрлэл, мэдээлэл хангамж зэрэг бүх салбарт хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй, иргэдийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцоо бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах томоохон ач холбогдолтой юм. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай агентлаг энэ жил олон томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг “Үндэсний хөтөлбөр 2” юм. Хөтөлбөрийн хүрээнд бид хэрэглэгчид болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг түлхүү явуулна. Ингэснээр эрх нь зөрчигдсөн хойно торгох, шалгах биш урьдчилан сэргийлж, хэрэглэгч эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг тийм тогтолцоог бий болгоно. Мөн манай агентлаг Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Ингэснээр Хэрэглэгчийн эрхийн тухай хууль олон улсын жишигт нийцсэн илүү боловсронгуй болох томоохон ач холбогдолтой юм" гэв.

УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын харъяа Замын Үүд зорчигч үйлчилгээний төвийн тасалбарын борлуулалтын дараах үйлчилгээ, буцаан олголтын байдал, борлуулж буй тасалбарт хамаарах үйлчилгээний төлбөр хураамжийн нөхцөл болон түүнийг журамласан шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгав. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүдийг илрүүлжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хас 2022-04-15 09:04:49
    ШӨХТГ-ын орон тооны гишүүн Ц.Амарбаяр "Үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж өөрийн биеэр ЗГ-ын хуралдаанд оруулж батлуулсан.
  • болд 2016-01-29 12:08:27
    Баасандорж бол худлаа эр халх даяар мэднэ ийм хүнтэй нам дэмий дээ
    202.21.113.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-25 14:32:58
    Оршин суугчдыг дулаанаар хангаагүй байж зуны 3 сарын дулааны суурь хураамж авсан,Тэнгэр СӨХ-ийн жижүүр дур мэдэн цахилгаан хязгаарлаж ард олны эрх зөрчигдөж бна...
    202.9.41.158
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-25 11:33:59
    hugjlin bodlogo tuluvlultiin huuli garsan bhad hutulvur batlahgui zuvshuurul avna
    27.123.214.125
    Мэдэгдсэн Хариулах