Халдаг цемент
Өвлийн цагт зам харгуй цасанд дарагдаж автомашин явахад аюултай нөхцөлд үүсдэг билээ. Хүмүүс үүнийг элс, бодис, давс зэргийг зам дээр цацах замаар шийдэж байгаа билээ. Харин АНУ-ын Невраска-Линколн их сургуулийн профессор Крис Туан өөр нэгэн арга бодож олсон нь халдаг цемент юм. Ерөнхийдөө цахилгаан дамжуулах чадвартай цемент гэсэн үг бөгөөд цементийг  цахилгаанд холбосноор халж дээрх цасаа хайлуулдаг байна. Уг цементийн орцод жирийн цементийн орц дээр төмрийн үртэс болоод тэднийг холбох цахилгаан дамжуулах чадвартай нано жижиг хэсгүүд нэмэгддэг байна.

Профессор Туан уг цементийн орцоо патентжуулж авсан бөгөөд одоо АНУ-ын Холбооны Нисэхийн Албаны захиалгаар нисэх буудлын жижиг талбай дээр туршилт хийхээр бэлтгэж байгаа бөгөөд туршилт амжилттай болж уг албанаас зөвшөөрөл олговол АНУ-ын томоохон нисэх буудлуудын нислэгийн зурвасыг халааж цасаа цэвэрлэдэг болгох юм байна.



Зургийн тайлбар: Омахагийн Петер Киветийн институтын гаднах туршилтын цементэн талбай. 2015 оны 12-р сарын цасан шуурганы үеэр. Цемент цасыг давгүй хайлуулж мөн гараар хүрэхэд аюулгүй байсан байна.

2002 онд анх цементээ гаргаж аваад Линколн хотоос холгүй орших 45 метрийн урттай жижиг гүүрэнд уг цементээ туршсан байна. 52 жижиг хэсгүүдээс бүрдсэн уг гүүр нь одоо хүртэл цахилгаанаас дээрх цасаа хайлуулж ажилласаар байгаа аж. Туан энэ тухайгаа энэ цементийг том хэмжээний урт замууд дээр хэрэглэх нь зардал ихтэй, асар их цахилгаан шаардагдана. Харин гүүр, авто зогсоол мэтийн жижиг хэсгүүдэд ашиглахад үр ашигтай. Ер нь гүүр бол дээрээсээ доороосоо 2 талаасаа хүйтэнд цохиулан их хөлддөг. Тиймээс миний бүтээл гүүрэнд 10 гаран жил ашиглагдаад үр  ашигтай гэдэг нь харагдаж байгаа гэсэн байна.
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Небраска-Линколны их сургууль
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-26 02:18:22
    SETGESEN BAINA
    220.253.151.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Зроигто. 2016-01-25 19:27:33
    Энэ чинь л манайд хэрэгтэй санаа байна даа.УБ хотын доторхи замуудыг ийм болгочихвол ч .
    172.56.13.182
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-01-25 09:28:40
    tog tsohiulj alah ni
    202.9.41.35
    Мэдэгдсэн Хариулах