Гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлнэ
Монгол Улс, хилийн чанад дахь иргэдээ албан ёсоор бүртгэлжүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд гадаад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх аж.Монгол улсаас гадаадад ажиллаж буй иргэд 1990 оноос өмнө өөрсдөө бүртгэлээ хийлгэдэг байсан. Харин Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болсон байна. Үүнээс хойш хилийн чанад дахь иргэдийн мэдээлэл тодорхойгүй болсон.
    
Өөрөөр хэлбэл, тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд л ЭСЯ-даа бүртгүүлдэг бөгөөд гадаад хэргийн яаманд хилийн чанадыг зориод ор сураггүй болсон тухай гомдол иргэдээс байнга ирдэг аж.

Иймд гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн бүртгэлийн нэгдсэн сан бий болгох шаардлага тулгараад байна. Энэ жил "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр", "Дэлхийн Монгол" хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлэхээр болсон. “Дэлхийн Монгол” хөтөлбөрийг хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг эдийн засгийн хамтын ажиллагаанд татан оруулах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийн гадаад зах зээлд гарах боломжийг нэмэх, тэдний үр хүүхдэд монгол хэл, соёл, ёс уламжлалыг хэрхэн өвлүүлэх зэрэгт чиглүүлж байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SARANGEREL 2016-05-27 13:18:19
    mongol hun bainga eh ornii zug setgel zurh orlogo, shine sanaa medeellee yavuuldag. tedniig demjij hamtran ajillah heregtei
    109.125.18.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-26 00:06:11
    Xeden ni ch MGL-doo yyrd ochixgyi alga bolj bgaa eum bilee. MGL-d bie biendee itgex itgeliig bii bolgoxod xyyli, tur ni zub bx xeregtei. Ygyi bol ochixgyi ee!
    71.34.91.239
    Мэдэгдсэн Хариулах
  • aldyyl mal haij baigaa bis dee?????? 2016-01-25 19:35:49
    heternee!!!!Pranch elchin saidiin yam bol tag haranhyi????????!!!!!!!!!!!!!!!!
    93.26.128.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Harui 2016-01-25 19:27:48
    Germand suuj bui Mongoliin elchin Said gazar ajilaa mash ywuulj bsan Bayarlalaa gej dahian helmeer bn,
    84.133.167.115
    Мэдэгдсэн Хариулах