Шатахууны үнэ буурч эхэллээ
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шатахууны үнийг 100 төгрөгөөр буюу 50-150 төгрөгөөр буурах боломжтой хэмээн мэдэгдсэн. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өдрөөс өдөрт унаж байгаа.

Сүүлийн хоёр жилд буюу 2014 оны хагасаас эхлэн газрын тосны үнэ буурсаар 70 хувьд хүрсэн аж. Энэ нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин буурсан гэсэн үг юм. Иймээс тус холбооныхон шатахууны үнийг буурулах ёстой гэсэн шаардлага тавьж буй юм.

Энэ талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа учир манай улс онцгой албан татвараа нэмсэн. Тэгвэл одоо ч нефтийн үнэ буурсаар байна. Иймээс Засгийн газарт Онцгой албан татвараа дахин нэмэх, эвсэл шатахууны үнээ бууруулж, иргэдийнхээ төлөө үйлчлэх хоёр сонголт байна. Шатахууны Онцгой албан татвар нэмэгдсэнээр Төсөвт нэмэртэй болсон. Харин одоо шатахууны үнээ бууруулах ёстой” хэмээн мэдэгдэж, Засгийн газарт үнийг бууруулах хүсэлт хүргүүлж байсан.

Тэгвэл түүний хэлсэнчлэн зарим шатахуун түгээх компаниуд эхнээсээ үнээ бууруулж эхэлсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-25 13:23:11
    Дэлхийд нефтийн үнэ 3 дахин буучихаад байхад манайд яахаараа 100-150 төгрөгөөр бууна гэж бүүр 1000 аас доош байх ёстой юм биш үү. Бодит байдалд нийцэхгүй байна
    202.179.28.63
    Мэдэгдсэн Хариулах
    • Дорж 2016-01-25 15:07:44
      800-1000 төгрөгөөр буух ёстой болчихоод байхад төр засгийн удирдлагууд болон нефьт импортлогчид минь юу бодоод мангайгаад байна аа???????
      103.57.93.182
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-25 08:10:48
    М-Ойл 92-н үнэ 100 төгрөгөөр. Бусад нь 80 төгрөгөөр буурсан байналээ
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах
    • мөрөн 2016-01-25 15:16:33
      80-100 төгрөг буулгасан болж ард түмнийг доромжлохоо боль,........ нефьт импортлож зарж баяжсан Оюунгэрэл мэтийн шулаачид минь.....та нарын шунал уу
      103.57.93.182
      Мэдэгдсэн Хариулах
  • Shon 2016-01-25 05:54:45
    Шатахууны үнэ буурсын бол хаана яаж буурсан тухай ард түмэнд тодорхой мэдээлэх хэрэгтэй ш дээ. Нэг л бүдүүн баргын мэдээлэл нийтлэх юм даа.
    103.229.123.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Жолооч  2016-01-25 05:47:52
    Хаана хямдарсан бензин байгаа юм бэ?
    59.153.112.56
    Мэдэгдсэн Хариулах