Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр гуравдугаар сарын 01-ээс хэрэгжинэ
“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015 оны долдугаар сард батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх тогтоол  Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдсантай холбогдуулан ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгаас зарим  зүйлийг  тодрууллаа.

-“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн зорилго нийгмийн ямар бүлэгт чиглэгдсэн бэ?

-“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны  урьдчилгаа төлбөр болох 30 нь бүрдээгүй, бага, дунд орлоготой / амьжиргааны төвшингийн 3-10 дугаар бүлэгт хамаарах/ иргэд хамрагдана. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, орон нутагт 4000 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа. Цаашдаа иргэд орон сууц түрээслэн өмчлөх нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин судалгааныхаа ажлыг эхлүүлсэн байгаа.

-“Түрээсийн орон сууцны талбайн үнэ ямар бол. Бид дийлэх болов уу” хэмээн чих тавин суугаа иргэд олон бий. Тэгэхээр үнийн хувьд ямар байгаа бол?

-Төрийн өмчийн түрээсийн  орон сууцны  сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн орлогын 25 хувиас  хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод  нэг  байрны үнийг  200-280 мянган төгрөг, /1 мкв -6500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1 мкв- 4500 төгрөг/ , /нэг байрны  мкв-30-50/  байна.  Гэхдээ үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгаж өгсөн.

-Анхны түрээслэгчид  түрээсийн байраа аажимдаа өөрийн болгох хүсэлтэй бол яах вэ?

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт тав хүртэлх жилээр гэрээ хийж, хамрагдах боломжтой бөгөөд түрээслэгчид хэдэн жилээр түрээслэх хүсэлтэй байгаагаа ТОСК-тай байгуулах   гэрээндээ  тусгаж өгөх ёстой.  

-Төрийн түрээсийн орон сууцны өмчлөлийн хэлбэр нь ямар байх юм, байрлалын тухайд?

-Хөтөлбөрт тусгагдсан байдлаар  төрийн түрээсийн, орон нутгийн түрээсийн, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн  өмчийн гурван хэлбэрээр хэрэгжинэ. Орон сууцны ашиглалт удирдлагыг  ТОСК хариуцан ажиллана.  Одоогийн байдлаар тогтоолын дагуу Архайнгайд 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96,  Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 бол Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр  байранд  хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх журмыг БХБЯ гаргана.  Уг журмыг холбогдох яамны сайд баталсны дараа ТОСК дотоод мөрдөх журмыг баталснаар төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр  энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс  хэрэгжиж  эхлэх  учиртай.

-Ипотекийн зээлийн  хувь тав болж буурахаар байрны үнэ өсөх үү?

-Ипотекийн зээлийн хүүний хувь хэмжээ тав болох боломж бололцоо Монгол Улсад бий. Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй.  Монголбанк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  мөнгөний илүүдэл үүсэх хэмжээнд хүртэл маш сайн ажилласан. Зээлийн хувь хэмжээг таван хувь дээр тогтъё гэх асуудал зөвхөн өнөөдөр яригдаж буй сэдэв биш.  Бид нэг үеэ бодвол зээл өгөх,  авах тал дээр хаана хаанаа туршлагатай болсон.  Гагцхүү хэрэгжүүлэх тухайд  сонгуулийн жил таарчихлаа.  Гэхдээ би нэг зүйлийг баттай хэлж чадна. Зээлийн хувь хэмжээ буурч таван хувь болсон ч байрны талбайн үнэ өсөхгүй.  Өндөр хөгжилтэй орнуудын моргейжийн зээл  манайхаас бага, хоёр хувийн хүүтэй байдаг шүү дээ.  Өнөөдрийн байдлаар 14 мянган орон сууц ашиглалтад орчихсон эзнээ хүлээгээд байж байна. Гагцхүү иргэдийн хувийн хариуцлагаас бүх зүйл шалтгаалж буй.  Байр авах дээрээ тулахаар нийгмийн даатгал төлөөгүй хэрнээ аж ахуйн нэгжид олон жил ажилласан хүн олон байна.  Цалингаа бүтэн авахыг чухалчилж байсан болохоос биш нэгэн цагт байр авна, төрөөс  зээл авах тухайд юу ч бодож санаж яваагүй 40 гарсан хүмүүс байх юм.  Ийм учраас л тэдэнд зориулж  төр “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон хэрэг.   Төр ингэж иргэд рүүгээ хандсан арга хэмжээг авахгүй бол мөнгөтэй иргэд бүхнийг гартаа атгачихаад хүссэн үнээ хэлчихээд сууж байгаа нь нууц биш. Өнөөдөр  хувьдаа 60 байрны гэрчилгээтэй, түүнийгээ сарын 500 мянгаас нэг сая төгрөгөөр түрээслэчихээд сууж байгаа хүн байгааг юу гэх вэ. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • always smile 2017-03-08 11:51:16
    5jil tvrvvsled ooriin bolgochxodl sanaa amar tolood yawbl shanl bna zaluuchuud bidend ene asuudl shan.r shidgdeese
    202.70.46.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Arman 2017-02-11 08:52:01
    yaj burtgvvleh we?????????
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2016-02-20 14:04:13
    Хөтөлбөр батлагдаад үнэхээр 3 сарын 1нд хэрэгжүүлж эхлэх юм бол дэлгэрэнгүй мэдээллээ иргэддээ өгч болохгүй юмуу. Ямар бичиг баримт бүрдүүлэх гэх мэт...
    103.10.23.178
    Мэдэгдсэн Хариулах
    • хүн 2016-02-21 08:25:04
      харин тхх нийгмийн даатгал, харья газартаа 5с дээш жил амьдарсан байх гэсэн шаардлага лав байсан дэлгэрэнгүй мэдээлэл хайгаад олдохгүй юм байнаа ТОСК дээр биеэр...
      103.10.21.27
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-25 12:01:02
    Yaralttai ehluuleh heregtei bn,Yg ene shiidveriig huleesen olon myngan orh tolgoilson eejuud bn shuu..
    122.201.31.243
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2016-01-25 07:29:59
    хямд үнээр эхэлж жижиг түрээслэгчидийг сэхэхгүй болтол нь нухаад дараа нь үнийг тэнгэрт гартал аажим аажмаар нэмж монополь тогтоох.Зөв шүү.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-01-25 06:01:57
    зөв санаа байна. Хэрэгжүүлбэл олон айлыг, олон хүмүүсийг баярлуулах юм байна.
    202.179.28.132
    Мэдэгдсэн Хариулах
  • уран 2016-01-25 02:53:18
    Шударгаар хэрэгждэг бол сайхан л юм байна.
    103.229.122.250
    Мэдэгдсэн Хариулах