Унгар улсын Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24- 26-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар улсын Ерөнхий сайдын төвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Мөн 2016 онд манай улсад ирж буй анхны хүндтэй зочин юм.

Айлчлалын хүрээнд Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. 

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компанийн 60 орчим бизнес төлөөлөгч иржээ. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулахаар төлөвлөсөн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2016-01-25 13:25:39
    Ungarin ovog ner manaixtai adilxan shuu. Eronxii saidiin ner ni Orban Viktor.
    84.206.25.130
    Мэдэгдсэн Хариулах