Япон бөх арван жилийн дараа дээд зиндаанд түрүүллээ
Өчигдөр мэргэжлийн сумогийн  нэгдүгээр сарын Хацү башё  өндөрлөлөө. Энэ өдөр Озеки Котошогикү өрсөлдөгчөө өвдөг шороодуулснаар арван жил тасалдаад байсан Япон бөхчүүдийн түрүүг авчирч, элэг нэгтнүүдээ баярлууллаа.Түүнийг түрүүлэх мөчид төрсөн нутаг болох Янагава хотынхон 250 мянгуулаа барилдааныг нь үзэж сонирхон, хот даяараа нүсэр тэмдэглэжээ. 

Сүүлийн 58 башёд Япон бөх түрүүлээгүй байсан уг цуврал 2016 оны анхны башёд зогслоо. Хамгийн сүүлд 2006 оны нэгдүгээр сарын башёд озеки Точёзүма түрүүлж байсан аж. 

Сүүлийн 20 шахам жил мэргэжлийн сумод Монгол бөхчүүд ноёрхож байгаа. Тодруулбал Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд сүүлийн 16 жилийн хугацаанд аль орны бөхчүүд хэдэн удаа түрүүлснийг харвал 2000-2016 оны хооронд нийт 96 башё болоход Монголчууд 71, Япончууд 16, Самао 5, Хавай 2, Болгар, Эстони улсын бөхчүүд тус бүр нэг удаа түрүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхжаргал  2016-01-25 12:01:07
    58 бишээ 59
    103.57.94.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-01-25 04:40:47
    дахиад түрүүлэх болов уу даа хариугүй улсууд бол доо
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • бййбб 2016-01-25 01:22:21
    арайч дээ 10-н жил байхдаа яахав дээ
    182.160.0.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2016-01-25 00:56:49
    Үгүй , сүүлийн 58 башед Монгол бөхчүүд 55 удаа түрүүлжээ гэвэл зөв болно
    59.153.115.220
    Мэдэгдсэн Хариулах