Шатахууны үнэ яагаад буурахгүй байгааг МАН-аас бас асуу
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт түүнийг нэлээн ээрүүлдэж, дэлхий дахинд нефть бүтээгдэхүүний үнэ бууж байхад Монголд яагаад бензиний үнэ буурахгүй байгааг асуув. Уг нь энэ асуултыг МАН-ын бүлгийн дарга өөрийн намынхандаа эхлээд тавих учиртай баймаар. Учир нь Монголд нефть бүтээгдэхүүн импортлогч голлох компаниуд МАН-ын угшилтай гэдэг.

2016 он гармагц дэлхий даяар нефтийн үнэ унаж дагаад олон улсад шатахууны үнэ буурч байгаа юм. Брентмаркийн түүхий нефтийн үнэ нэг баррель нь 35 доллар болж буурсан нь урьд өмнө нь байгаагүй үзэгдэл гэдгийг шинжээчид сануулж байгаа.Дэлхий даяар шатахууны үнэ унаж байхад харин Монголд энэ салбар нь зах зээлийн эдийн засгийн жамаар зохицуулагддаггүй. Учир нь цөөн хэдэн нефтийн бүтээгдэхүүн, шатахуун импортлогч компаниуд монополь болж хоорондоо үгсэн хуйвалдаж манай гол импортлогч орон болох хойд хөршийн ханшаас огт хамааралгүйгээр үнээ тогтоож байдаг. Төр засаг ч шатахууны үнийг бууруулах гээд чаддаггүйн учир нь тэдгээр компаниудын эзэд парламентад суудалтай намуудад хүчтэй нөлөөгөө тогтоож авсантай холбоотой. Өнөөх нам дагасан бүлэглэл гэж тэднийг л хэлээд буй хэрэг. Намуудын санхүүгийн гол судас хэрхэн хоорондоо холбогддогийг доорхи жишээн дээр тайлбарлая.

АН-ын 2012 оны сонгуулийн гол санхүүжүүлэгч хэмээн хэвлэлүүдээр хааяахан бичүүлдэг Б.Шинэбаатар хэмээх эрхэм Магнай Трейдийн босс. АН-ын засгийн эрх барьсан, эвссэн сүүлийн жилүүдэд намын гол санхүүжүүлэгч нэрээр томоохон албан тушаалуудаас өрмийг нь аваад хусмыг нь түлхэж чаддаг УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн гэх тодотголтой Шунхлай групп мөн л энэ салбарын гол тоглогч.

Ардчилсан намын угшилтай хамгийн том, амжилт өндөртэй яваа нефть импортлогч компаниудаас дээрх хоёр компанийг нэрлэж болно. Сөрөг хүчнийхэндээ “шатахууны үнийг бууруулаач, чадахгүй юу” хэмээн амаа асуулгаж, ээрүүлж суудаг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эргүүлээд МАН-ынханд хатуухан үг хэлчихэж чаддаггүй. Уг нь энэ салбарын жинхэнэ акулуудыг эгнээндээ нэгтгэсэн байдаг МАН-ын гишүүдэд хатуу үг шидчих шалтгаан Ерөнхий сайдад хангалттай л баймаар.

Мэдээж хэрэг Монголын нефть, шатахууны салбарын хамгийн том тоглогч НИК, Петровисын эзэн Ж.Оюунгэрэл хатагтайг хамгийн түрүүнд нэрлэх хэрэгтэй. Тэрээр МАН-ын бүхий л сонгуулиудад идэвхтэй оролцож, далд санхүүжүүлэгчээр тодорч байсан гэдэг. МАН-ын Бага хурлын гишүүн Ж.Оюунгэрэлийг УИХ-д байгаа эмэгтэй гишүүдээс ч дутахгүй улс төрд дам нөлөөлж, сэм бодлого явуулж чаддаг гэлцэх.

Бензиний үнэ Монголд яагаад буурдаггүй шалтгааныг тайлбарлаж чадах бас нэгэн эрхэм бол МАН-ын угшилтай Ц.Анандбазар. Сод монгол группийн үүсгэн байгуулагч тэрээр МАН-д ихэд нөлөөтэй нэгэн гэдэг.

Гэвч тэдгээр эргээд бүгд нэг эрх ашиг дор толгой холбодог гэдгийг батлах нэгэн энгийн жишээг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр Тавантолгой ордын зургаан хувь гэгддэг Ухаахудагийн уурхайг эзэмшигчид “Мongolian Mining Corporation” нэрээр хувьцаа гаргасан нь харуулдаг. Энэ компанийн ард “МCS”, “Петровис”, “Шунхлай” компаниуд байдагийг дурдахад хангалттай. Тэднийг л нам дагасан бүлэглэл гэх бөгөөд АН болон МАН-ын санхүүгийн гол “судаснууд” ийнхүү холбогдож төрийн эрх баригчдад шууд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш болжээ.

ШӨХТГ-ийн дарга асан О.Магнай нэг хэсэг эдгээр компаниудтай төрийн төмөр нүүрээр хатуухан харилцаж байсан гэдгийг энэхүү төрийн агентлаг болон дээр дурдсан шатахуун импортлогч компаниудын хооронд үүсгэсэн шүүх хурлууд баталж өгдөг. Гэвч улс төрд нөлөө бүхий томоохон компаниудын эрх ашигт хөндөлссөн О.Магнай лав суудалдаа удаагүй юм. Оронд нь АН, МАН засагт эвссэн багахан хугацаанд эргээд МАН-ын талаас даргыг нь томилсноор нийтлэлийн гол баатрууд болсон компаниудын эзэд тайван нойртой хонох болсон гэдэг. Эдгээр улс төрийн томоохон хүчнүүдийн эгнээнд орсон нефть импортлогч компанийн эзэдтэй л төр засаг хатуухан ярьж байж эцэст нь үнийг бууруулж чадах байх. Харамсалтай нь нам дамжсан бүлэглэл гэх улс төр бизнесийнхний сүжрэл оршиж байгаа цагт асуудал зах зээлийн жамаар шийдэгдэх нь юу л бол!
 
Өглөөний сонин
Н.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2016-02-05 09:04:21
    шатахууныг хамгийн түрүүнд, доод түвшинд буулгасан намд саналаа өгье байз.
    59.153.114.18
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-25 14:44:56
    Hurs gedeg nept inpotoldog komponi tylsh býlgasan heregt zasgìn gazart dyydagdsnìg medeh ium. Tegehèr nam bish zasag hamaatai bolj taarch baigaa ium.
    150.129.142.1
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-25 03:57:30
    Áèä óãøèë ÿðüæ òýíýãòýæ õýðýãã¿é òºð ãýæ íýã þì áàéãàà ë áîë òºðººñºº ë àñóó
    112.72.12.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-25 03:52:57
    МАН -хаан бензиний үнээ буулгаад өгөөч 2016 онд та нарыг сонгоё!
    202.131.230.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Сүрэн 2016-01-25 15:30:07
      нефьт импортлогчид ихэнх нь МАН-н баячууд та нар ард түмнээ мөлжиж ханаж чадах болоогүй юу???
      103.57.93.182
      Мэдэгдсэн Хариулах
      • Сувд 2016-01-25 15:33:44
        буулгасан дүр эсгэж 80-100 төг ... ард түмнээ доромжилохоо боль шуналтангууд минь.
        103.57.93.182
        Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-25 01:56:43
    benzinii une AI 92 gehd Mongold jijiglengiin une 1000 tugruguur zaragdah buren bolomjtoi odoo buugaad buugaad 1560 baina ard tumneeree ingej toglood hereggui
    183.81.169.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2016-01-25 00:59:55
    Петровис, Ник-ийн хувь эзэмшигч УИХ-ын гишүүн Содбилэг, Петровисоос МАН-ын нбд болсон Булгантуяа нарыг яагаад дурдахгүй байгаан?
    59.153.115.220
    Мэдэгдсэн Хариулах