Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид В.И.Матвиенко бараалхана
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко  өчигдөр манайд хүрэлцэн иржээ. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын айлчлалын бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын  Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүмүүс багтжээ.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, санамж бичигт гарын үсэг зурах аж. Мөн өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нар В.И.Матвиенкод бараалхах аж.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.