Бонд, бонд бас дахин бонд
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл санаачлан нэр бүхий гишүүдийн дэмжлэгийг авч, УИХ-д өргөн мэдүүлсэн нь улс төрийг бужигнуулж эхэллээ. УИХ дахь намын бүлгүүд талцаж, эрх барьж буй АН-ынхан гадна талаасаа аль болох эв нэгдэлтэй харагдахыг хичээж байна. Засгийн газрын тэргүүнийг огцруулах үйл явцтай зэрэгцэн эрх баригчдын дэлхийн зах зээлээс босгох гэж буй шинэ бондын чимээ түр хойшлоод байгаа юм. “Мазаалай” гэж нэрлэхээр зэхсэн энэхүү бонд 800 саяас нэг тэрбум ам.доллар, хүү нь 8-10 хувь байхаар төлөвлөгдөж байгаа мэдээ байна. Засгийн газар бондыг “Монгол Улсын дотоодын бондын 17 хувьтай харьцуулахад бага хүүтэй хэмээн тайлбарлаж, авна гэснээрээ авахаар гэж улайран зүтгэж байгаа аж. Цагийг нь тулгаж мэдэгдэхээр нам, жим дарж байсан бондын сураг Ерөнхий сайдын суудал дэнжигнэхтэй зэрэгцэн газар авав. Үүнийг баталж УИХ дахь АН-ын бүлгийнхэн байр сууриа ч илэрхийлж эхэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “Засгийн газар бондын асуудлыг шийдэхээс хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ бол санамсаргүй тохиолдол биш” гэв. Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт “Энэ долоо хоногт Засгийн газрын төлөөлөл Нью-Йорк, Лондон зэрэг олон улсын санхүүгийн төвд томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан. УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшиллоо. Энэ цаг мөчийг тааруулж улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна. Энэ бол монголын төрд төдийгүй нийгэмд сөргөөр нөлөөлөх асуудал юм” гэж мэдэгдсэн бол Г.Батхүү гишүүн “Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нар Сингапурт гэрээ хэлэлцээ хийж байгаа үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьсан нь муу хэрэг. Тэндээс ирсэн мэдээгээр үүнээс болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байна" гэв.

Эдгээр мэдэгдлүүд Монгол Улс олон улсын зах зээлээс дахин нэг бонд босгох гэж байгааг нотолж байгаа ч энэ нь монголчуудад хэрэгтэй юу, үгүй юу гэсэн асуулт бас эргэлзээ дагуулав. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэг. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн үед их хэмжээний мөнгө оруулж ирэх гэж буй нь сайхан ч маргааш тэр өрийг бид хэрхэн яаж төлөх вэ? Нийгэм бүтэн гурван жил бондын хөрөнгийг ярианы гол сэдвээ болгож байгаа. “Чингис”, “Самурай” бондын “мөнгөн бороо” таатай үг хэл дагуулаагүй. Зарцуулалт нь бүрхэг, ирэх оноос эхлэн буцаан төлөх учиртай “Чингис” бондоос болж цөөнгүй хүн “аавын хаалга” татсан. Улсын төсөвт төсвийн нийт хөрөнгө болон түүнтэй адилтгах орлого буюу гадаадын зээл тусламж, бондын мөнгийг оруулах ёстой атал Чингис бондыг улсын төсөвт тооцолгүй, хяналтгүй зарцуулсан гээд бонд тойрсон халуун сэдэв багадаагүй. Гэсэн ч эрх баригчид бондыг авна гэснээрээ авбал яах вэ?

Тойрохоо зуруулах тогтоолын төсөл “гардан авчихаад” байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Төсөвтэй, мөнгөтэй болгохын тулд, цалин тавих, хүүхдийн мөнгөө өгөх хөрөнгөтэй болох гээд явж байна. Амьдралын үнэн үүнд байдаг юм. Ажил хийж байгаа хүмүүс зарим хүнд шийдвэрийг гаргадаг” гэж хэлнэ билээ. Гэвч үнэн хэрэгтээ энэ мөнгө цалин тэтгэвэрт явах уу, АН-ын 2016 оны сонгуулийн зардал болоод өнгөрөх үү гэдгийг таахад бэрх. Нэгэнт “бонд”-оор өвчилсөн хүнтэй юм яриад нэмэргүй. Үүний оронд Монгол Улсад хүндхэн туссан “Чингис”, “Самурай” бондыг босгохдоо бас нэгэн Ерөнхий сайд юу амлаад, юу болгож орхисныг сануулсан нь дээр байх.
2013 оны хоёрдугаар сард Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганы хуралдаан:

Ерөнхий сайд асан Н.Алтахуяг: “Олон Улсын зах зээлээс хийж үзээгүй ажил. Том хариуцлага ирж байгааг бид ойлгож байгаа. Тэгэхдээ бид юу хийчихэв ээ гэж бодохгүй байгаа. Энэ олон жил яригдсан учраас хийх ёстой ажил хийгдэж байна. Монголын ард түмэнд үр ашиг нь очих ёстой гэж ингэж ойлгож байгаа юм. Зарим хүн айдас, хүйдэс дагуулсан юм яриад байгаа юм. Энэ удаа бол монголчууд 100 хувь өөрөө бодлогоороо юугаа хийхээ мэдэхээр болсон. Мөнгөө авчихсан. Одоо юу хийх вэ гэдэг нь бидний асуудал. Бусад газрын мөнгө бол чи энийгээ ингэж хийж байж ав гэдэг иймэрхүү нөхцөлүүдтэй байсан. Энийг бол би бас давуу тал гэж харж байгаа юм” хэмээн тэрбээр ам бардам ярьж байлаа.

Өнөөдөр талын нэг тараасан бондын мөнгөний бүртгэл бүрэн эхээрээ ч олдохгүй шахам болсон. Хариуцлага, хяналтгүй үрэгдсэн бондын араас дахиад нэг бонд босгох нь ард иргэдэд биш эрх баригчдад ашигтай. Ингээд хэлчихвэл хатуудсан болохгүй биз ээ. Учир нь шинэ бонд босгохоор улайрч байгаа Засгийн газар хүү болоод эргэн төлөлтөд ач холбогдол өгдөг шинж алга аа.

Монгол Улсын данс улайчихсан байгаа. Шинэ бондыг авлаа л бол Засгийн газар, эхний ээлжинд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө тавьж, ипотекийн зээл зэргийг санхүүжүүлж, олон нийтээс оноо авна гэж тооцож байгаа болов уу. Цаашлаад УИХ-ын сонгуулийн ялалтын бэлтгэлээ базаах байх. Тэгвэл Улс орны эрх ашгийн төлөө үр дүнтэй зарцуулалт хийж чадахгүй бол “бонд, бонд бас дахин бонд” төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж битгий яарч сандар гэж хэлэх эрх ард иргэдэд бий.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2016-01-25 04:29:56
    Мөнгө хурааж болох үед нь бүгдээрээ нийлж идсэн биз дээ бид. одоо зээл авч хүндрэлээс гарахаас өөр аргагүй
    124.158.78.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-25 02:45:27
    Bond avakhaas oor zam ugui dee.Ter Uianga gedeg gishuun bolood uag uamar huuli sanaachilsang n medekhgui l um.Ajil hiijed aldaa garna.Hiihgui bol mokhno....
    116.30.211.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Òàéàõàõ 2016-01-25 01:05:45
    Ýíãýæ òºð áàðèõ áîë òºðèéí õýðýã áàéíà óó
    112.72.12.12
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-25 01:02:23
    ÀÍ-ûí ýðõì¿¿äèéã ìîíãîë óëñûã îëîí óëñûí ëîìáàðäàíä òàâü ãýæ ñîíãîæýý ÷ºòãºð àëãàä
    112.72.12.12
    Мэдэгдсэн Хариулах