Энэ жил эмийн хэрэгсэлд 86 тэрбум төгрөг зарцуулна
Энэ жил эм, эмийн хэрэгсэлд 86 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Өнгөрсөн жилийн хувьд 73 тэрбум төгрөг байсныг энэ жилээс 13 тэрбумаар нэмсэн юм. Ингэснээр өнгөрсөн жилийнх шиг эмийн төсөв тасалдах асуудалгүй болно хэмээн үзэж байгаа.

Мөн эмнэлгийн салбарын төсөвт бас нэгэн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, энэ жилээс улсын эмнэлгүүд шаардлагатай эм, эмийн хэрэгслээ өөрсдийн төсвөөр тендер зарлаж, ялгаатай үнээр авдаг байсан юм. Тэгвэл энэ жилээс үүнийг нэгтгэж, Худалдан авах ажиллагааны газарт нэгдсэн тендер зарладаг болгож өөрчилжээ. Эхний ээлжинд зургаан тэрбум 400 сая төгрөгт эм, эмийн хэрэгсэл худалдан авахаар тендер зарлаад байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.