
Жил бүрийн улсын баяр наадмаар Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Тэгвэл энэ жил тус газруудад худалдаа үйлчилгээ эрхэлж, хуушуур ундаа зарах иргэдийн зөвшөөрлийг ирэх долдугаар сарын 01-05-ний өдрүүдэд харъяа дүүргийнх нь Үйлдвэр үйлчилгээний газраас олгох юм байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жилийн хувьд 900 зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүний 70 хувь нь хуушуурын зөвшөөрөл байх аж. Зөвшөөрлийн үнийн хувьд Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 15. Төв цэнгэлдэх хүрээлэнд бол 20 мянган төгрөгөөр олгох юм байна.
Монголын мэдээ