Ням гаригаас хүйтний эрч суларна
Монгол орны нийт нутгаар идэр есийн жавар ид тачигнаж байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээс харахад энэ долоо хоногт томоохон голын хөндий, Завхан голын эх, Тосонцэнгэл, Идэр тэсийн гол орчимд шөнөдөө 50 хэм хүрч хүйтэрчээ.

Эдгээр газруудад хамгийн дулаан нь 43 хэм хүрсэн байна. Мөн үүний дараагаар Увс нуурын хөндий, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав, Хэрлэн голын сав, Дархадын хотгорт өдөртөө 30-35 хэмийн хүйтэн өдрүүд зонхилжээ. Эдгээр нутгаар цасны зузаан 21-26 см байсан аж. Харин нийслэлд хамгийн хүйтэн шөнө 35-36 хэм хүрч хоносон байна.

Хэдийгээр хүйтний эрч чангарсан ч,  олон жилийн дундаж хэмжээнд байгааг мэргэжилтнүүд тодотголоо. Гэхдээ иргэдийн хувьд хүйтний эрч илүү чангарсан юм шиг санагдаж байгаа нь сүүлийн жилүүдэд нийт нутгаар харьцангуй дулаарсантай холбоотой гэв.

Харин энэ сарын 24-ний өдрөөс хүйтний эрч сулрах мэдээлэл байна. Ялангуяа говь болон хангайн нутаг, нийслэлд хүйтний эрч суларч өдөртөө 17-22 хэм, шөнөдөө 30 хэм дотор байх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.