Тариатын цагаан идээний үзэсгэлэн гарч байна
Өнөөдрөөс эхлэн Бөхийн өргөөний гадна талбайд Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулдгаараа онцлогтой аж.

Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн иржээ. Тодруулбал, тавгийн ааруул, айраг, сүү, өрөм, шар тос, бяслаг, мэхээртэй тос, сүүн хурууд, аарц, хорхой ааруул, шимийн архи гээд бүх төрлийн цагаан идээ малчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүрч байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх аж. Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine