“МИАТ”  компанийг ажилчдаа хууран мэхлэх замаар ажлаас нь халж байна гэв
МИАТ ХК-д ажиллаж байсан иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандаж МИАТ компани нь олон жил үр бүтээлтэй ажилласан ууган ажилчдаа залилах замаар ажлын байрыг нь булааж байна хэмээн мэдээллээ. Тодруулбал МИАТ хангамж үйлчилгээний  хэлтэст ажиллаж байсан арав гаруй хүнийг 2014 онд ажлаас нь халах шийдвэрийг гаргажээ.

Ингэхдээ эдгээр ажилчдыг тусдаа компани байгуулж ААН болбол цаашид гэрээ байгуулан хамтран ажиллахаа компанийн удирдлагууд мэдэгджээ. Энэ дагуу эдгээр ажилчид “Жи Ти Эм Жи Эл” нэртэй компанийг байгуулан МИАТ-ийн нэг давхрын зоогийн газарт нисэх бүрэлдэхүүн, ажилчид болон бусад үйлчлүүлэгчдэд хоол хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Харин үйлчилгээгээ эхлэхдээ үйл ажиллагааны гэрээгээр бус түрээсийн гэрээгээр ажил үйлчилгээгээ эхлүүлсэн нь анхнаасаа хууран мэхлэх замаар биднийг халж байсан нь одоо тодорхой болж байна  хэмээн хэвлэлийн хурлын үеэр “Жи Ти Эм Жи Эл” компнийн гүйцэтгэх захирал А.Бүдээханд мэдэгдлээ.  Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон зорилго тань юу вэ?
Бид өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн зүгээс гомдолгүй, МИАТ ХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй хүнсний болон нислэгийн аюулгүй ажиллагааг  туйлын хангалттай биелүүлж ирсэн билээ. Гэьэл МИАТ ХК-ийн захиргаанаас биднийг дэмжин ажиллах байтугай албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус хүч түрэмгийлсэн, дураараа авирласан үйл ажиллагааг удаа дараалан явуулж, дарамталж, ажлын байрыг булаан авч байна. 

-Танай ажилчдыг өөр компанид авч ажиллуулахаар болсон юм биш үү?
 - Манай ажлын  байр, мэргэшсэн ажилчид, өөрийн стандартаар тогтоогдсон бүтээгдэхүүний үнэ болон нийт үйлчлүүлэгчдийг булаан авч өөрийн хүнд өгөх санаархлаа хэрэгжүүлж эхлээд байгаа. Тодруулбал 

1 Хоолны хангамж үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулах Засгийн газрын тогтоолд тодорхой тусгасан байсан юм.

2/ Гэрээг халагдсанаас хойш бүтэн хоёр сарын дараа ганцхан сарын хугацаатай хийсэн нь залилсан гэх тодорхой нотлох баримт болно.

3/ Ажилчдыг хооронд нь хагаралдуулж, үүний улмаас гурван тогооч ажилгүй болсон. Тэд МИАТ компанийг Иргэний шүүхэд өгч заргалдсан боловч амжилтанд хүрээгүй, хохироод үлдсэн.

4/ Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нь өөрт оногдоогүй эрхийг эдэлж, 2016 оны 1 сарын 14-ний өдөр 05/193, 05/195 тоот албан бичгүүдийг нэг өдөрт хоёр удаа өгч сэтгэл зүйн дарамт учруулсан.

5/ Хүч түрэмгийлэн “Тэнгэрийн Хөдөлгүүр” ХХК-ийн Цогзолмаа гэгч эмэгтэйг оруулж ирж, энэ хүний удирдлаганд та бүхэн ажиллана гэж огт танихгүй хүн авч ирсэн.

6/ Ажлын байрны бүх түлхүүрийг тогооч Буянхишигээс ахлах мэргэжилтэн Цэрэнбат худал хэлж аван Цогзолмаад өгсөн (Жи Ти Эм Жи Эл ХХК-ийн захирал Б.Пүрэвтогтох байхгүй үед) 7/ Нийт мэргэшсэн хамт олонд маань баттай бусаар өндөр цалин амлан, бидэнтэй хамтарч ажилла гэж сэтгэл санааг нь үймүүлж, ажилчдаас үүссэн компанийг хагарган бутаргаж эхлээд байгаа.

-Танай компанийн ажилчдад хүч хэрэглэж, гаргахыг завдсан гэсэн энэ үнэхээр үнэн гэж үү?
 МИАТ ХК-ийн мэргэжилтэн Цэрэнбатаагийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 1 сарын 16- ны шөнийн 01цаг 30 минутанд манай компанийн тогооч болон хамгаалагч нарыг хүч түрэмгийлэн ажлын байрнаас гаргаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн ноцтой үйлдэл юм.Энэ бусармаг, ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагаанаас болж ажилчид бид эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч, агуулахад байгаа бараа материал муудах, харилцагч “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдал, бусад гэрээт байгууллагууддаа хэвийн үйл ажиллагаагаар хангаж ажиллах боломжгүй болж бизнесийн орлогын алдагдал, гэрээний хариуцлага хүлээх зэргээр хохирч байна.

 -Та бүхэн энэ асуудлаар холбогдох газруудад хандаж үзэв үү? 
Манай компанийн дотоод ажилд хүч түрэмгийлэн орж буй бусармаг үйлдлийг МИАТ ХК- ийн Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт гардан гүйцэтгэж, хоноцын сэтгэлгээгээр хандаж байгаа нь харамсалтай. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирт бид хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авахгүй, өөрөөсөө зайлуулж байна.Мөн Зам тээврийн яаманд хандсан. Салбарын сайд М.Зоригт МИАТ ХК-ийн удирдлагад 2015 оны 10 дугаар сарын 06-нд Мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд он удаан жил ажилласан ажилтнуудын эрх ашгийг хангаж. ажлын байрны гэрээг сунган ажлын байраар нв тогвор суурьшилтай ханган ажлуулахыг мэдэгдсэн байсан. Сайдын үгийг ч үл тоомсорлож байна гэж бид ойлгож байгаа.Энэ мэтээр манай компанийн ажилчдыг болон эд хөрөнгийг албан хүч хэрэглэн хууль бусаар булаан авч байна, Ерөнхий сайд аа!!! Засгийн газрын 147-р тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр биднийг ингэж хохироож байна. Анхаарлаа хандуулж, булхай завхралыг залруулж өгнө үү хэмээн хэвлэл мэдээллээр дамжуулан хүсэж байна. 

Харин  дээрх асуудлаар МИАТ ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч болон хуулийн зөвлөх нар “Тухайн компанийн хоолны амт чанарт ажилчид сэтгэл ханамжгүй байсан тул ийнхүү солих шийдвэрийг гаргасан. Ажилчдын 90 гаруй хувь үргэлж нэг төрлийн хуушуурын цайны газар болсон тул ханган нийлүүлэгчийг солих саналтай байсан. Мөн энэ асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр  компанийн талд гарчихаад байхад дээрх нэр бүхий хүмүүс хэл ам хийн ингэж явж байгаад харамсаж байна” гэсэн юм. 

МИАТ компани  болон “Жи Ти Эм Жи Эл” компанийн хооронд үүссэн ажлын байрны маргааныг гурван шатны шүүхээр дэнсэлж МИАТ-ийн талд шийдвэр гарсан тул ханган нийлүүлэгч компанийг тендер зарлан сонгожээ. Энэ сонгон шалгаруултад “Тэнгэрийн хөдөлгүүр” компани шалгарсан байна. Гэвч уг тендер мөн хууль бус будлиантай болсон гэдгийг “Жи Ти Эм Жи Эл” компанийн гүйцэтгэх захирал А.Бүдээханд хэллээ. Учир нь дээрх компаниудын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад  сонгон шалгаруулалтыг зарласан, уг сонгон шалгаруулалтад ганцхан компани оролцсон зэрэг нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж буй хэрэг тул бид цаашид авч болох бүх арга хэмжээг авах болно гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-22 16:07:27
    Baasan tsogt gedeg zaluu estoi ardchilalyn ner barysan deeremchin odoo ene khuniig ogtoltol miatYn ajilchid temtsene
    73.22.95.194
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-01-22 13:06:05
    Ганцхан МИАт д биш хаана ч хүмүүс ажиллаж амьдрахад тун хэцүү байна. Ажил олдохгүй байна. Нил арийн хаалга. Хайран залуучууд
    202.179.25.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Лут 2016-01-22 10:33:59
    Ажиллаж байсан хамт олонд нь турээсээр огсон, маш хонгололттэй нохцлоор! Гэвч хэт их ашгийн хойноос хооцолдож, хоолны амт чанарыг муутган нислэгийн аюулгуй байд...
    59.153.113.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2016-01-22 08:04:59
    Тогооч нар ч яамай байна. Дээр үед "Тас" гэдэг нисэхийн компанийг МИАТ-аас байгуулаад онгоцны баахан нисгэгчидыг шахсан түүх бий шүү дээ.
    202.21.106.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-22 07:22:42
    Ehleed naad hoolnii amt shimtee saijruul.
    202.21.111.162
    Мэдэгдсэн Хариулах