Нийслэлийн сурагчдын амралтыг сунгаж магадгүй
УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай" хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.

Иймд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай хэлэлцсэн юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, хоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлэхээр болжээ. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн БСШУ-ны сайд шийдвэр гаргах юм.

Тэгвэл энэ асуудлаар өөр нэг иргэн сайдын цахим худсаар дамжуулан "Сурагчдын амралтыг сунгах уу" хэмээн асуужээ. Үүнд салбарын сайд нь "Сунгана аа" хэмээн товчхон хариулт өгчээ.

Тэгэхээр нийслэлийн сурагчдын амралтыг сунгаж магадгүй байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нараа 2016-01-24 14:41:47
    дунд ангийг бас хамт амараах хэрэгтэй тэд бас даардаг юм шүү
    150.129.143.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ghimgee 2016-01-24 06:45:33
    dund angiig bas amraah heregtei huuchin nasaaraa bol ed nar chin 4r angi shuu dee
    103.10.22.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Nandintsetseg 2016-01-23 12:21:09
    Dund angi yah um be
    43.242.243.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-22 13:31:04
    нэг мөсөн бүх амралтыг сунгаад 2 сарын 1 оруулах хэрэгтэй хүүхэд байтгуай томчууд хөлдөх гээд байна 1-5 анги амраах нь хангалтгүй 6-12 анги ч гэсэн амрах ёстой....
    103.57.95.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-22 13:00:52
    Дунд анги яах юм бэ
    202.9.41.241
    Мэдэгдсэн Хариулах
  • ээж 2016-01-22 12:29:57
    Дунд ангийн сурагчдыг мөн амраамаар бн. 6,7,8ангийнхан чинь жоохон шүүдээ
    202.9.40.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-22 11:17:02
    Dund angiinhanii amraltig sungahgvi gsnvv
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-22 09:09:10
    ашгүй дээ энэ хар хүйтэнд хүүхдүүдийг амраасан нь дээр зөв шийдвэр гаргаасай амралт урт байх тусмаа сайн байна.
    202.179.28.59
    Мэдэгдсэн Хариулах
    • эцэг эх 2016-01-24 07:11:37
      харин дунд ангийн хүүхдүүд гадаа хөлдөж үхэндээ
      122.201.22.3
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-22 06:19:33
    Neg musun tsagaan sariin daraa hicheel ni oroh hurtel sungaasai
    103.229.122.128
    Мэдэгдсэн Хариулах