Өнөөдөр олон улсын олимпийн өдөр
Жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдрийг дэлхий даяар олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд олимпийн хөдөлгөөнд нэгдсэнээс хойш өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Уг өдрийг тохиолдуулан олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах дэлхийн олон оронд баярын мэндчилгээ илгээжээ. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрынхан олимп, дэлхийн медальтнуудтай уулзалт ярилцлага хийх аж. Уг чөлөөт ярилцлага Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпик хаус”-т болох юм. Үүний дараа олимпийн өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ. Манай улсын хувьд анх 1964 онд олимпийн наадамд оролцсон бөгөөд 2008 онд анхны аваргаа өлгийдөн авсан түүнтэй юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бас л баяр тэмдэглэх 2014-06-23 04:44:48
    Спортыг дэмждэггүй байж, юун Олимпизмийн баяр тэмдэглэх вэ? болиочээ