Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох хууль, эрхзүйн орчин бүрдлээ
Хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Засгийн газраас зургаан тэрбум төгрөг зарцуулж, өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа хийсэн. Энэ судалгаан дээрээ үндэслээд 1-17 дугаар бүлгийн хүүхдүүдэд мөнгө олгохоор болсон. Гэтэл цаана нь 400 гаруй хүүхэд энэ судалгаанд хамрагдаагүй юм байна шүү дээ. Тэгэхээр энэ судалгааны үр дүн хаана байна вэ. Тэр зарцуулсан мөнгийг дэмий үрсэн гэх үгсийг унагалаа. Харин үүнд УИХ-ын дарга З.Энхболд эгдүүцэж, энэ судалгааг зөвхөн хүүхдийн мөнгө олгохын тулд хийгээгүй. Маш олон талын ач холбогдолтой. Ингэж аливаа зүйлийг гуйвуулаж, буруу мэдээлэл түгээхээ зогсоохыг сануулсан юм.

Дараа нь УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тогтоолыг төслийг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн 85,7 хувийн саналаар дэмжигдэж, уг тогтоолын төсөлд өөрчлөлт орууллаа.

Ингээд энэ сараас эхлэн амьжиргааны түвшин ямар байхаас үл хамааран хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөгийг олгож байхаар боллоо.

Хүүхэд бүрт олгохоор болж буй 20 мянган төгрөг бол халамж бус гэдгийг энэ дашрамд дуулгая. Харин одоо хүүхдийн мөнгө олгоход төсөвт суулгаагүй зөрүү мөнгийг хэрхэн олох вэ гэдэг асуудал боллоо.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайханбилэг 2016-01-22 23:16:54
    Би юугаар бахархдаг гээч. Улсын сан хөмрөг хоосорчоод байхад үргэлж төр мөнгө өгөх ёстой гэж шаарддаг бэртэгчин тархины тураалтай монголын ард түмнээр бахархдаг...
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
  • nasaa 2016-01-22 17:49:33
    Ene yls törchid bvr tolgoi ni ergej dyyschee yrd ni ögch bsan xvvxdiin möngiig vrgejlvvleed ögöx zvild daxin tösöl gargaj ajil ydaad öör zvild anxaarma...
    79.226.82.128
    Мэдэгдсэн Хариулах