Чуулган эхлэв
УИХ-ын чуулганы хуралдаан нэгдсэн хуралдаан эхэллээ.  УИХ-ын дарга З.Энхболдл хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Дараа нь УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг яарадтай дэгээр хэлэлцэж байна.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг олгож эхэлсэн.  

2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144  тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү тогтоолыг өөрчлөх, хүүхэд бүрт  сар бүр 20 мянган төгрөгийг олгохын тулд уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ajilchin 2016-01-22 02:39:43
    ажилчид нь банкны зээлээ төлж чадахгүй гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна
    103.57.94.128
    Мэдэгдсэн Хариулах