Цэргийн үүрэгтний бүртгэл ням гарагт дуусна
Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл нэгдүгээр сарын 6-нд эхэлсэн билээ. Тэгвэл уг бүртгэл дуусахад хоёр хоногийн хугацаа үлдээд байна.. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана.

Залуус бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлэх ёстой. Цэргийн үүрэгтний бүртгэл энэ сарын 24 буюу ням гараг хүртэл үргэлжилнэ.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ajilchin 2016-01-22 02:13:41
    Оюу Толгой ХХК-ий БНХАУ-н хил рүү Гашуун Сухайт боомт хүртэл барьж байгаа замын төсөл дээр ажиллаж байгаа 150 хүн 11, 12 сарын цалингаа аваагүй, Ажилчид нь гадн...
    103.57.94.128
    Мэдэгдсэн Хариулах